Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Тoki хэтэвч ашиглах заавар

Тoki апп-ийн хэтэвчийг үүсгэх, цэнэглэх, мөнгө шилжүүлэх, банкны карт холбох, гүйлгээний түүхээ харах гэх мэт дараах хэтэвч ашиглах сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Toki апп татах бол Android, iOS дээр дараарай.

Хэтэвч үүсгэх

Toki апп татаж, бүртгүүлэх үед танд өдрийн 40,000₮ хүртэлх гүйлгээ хийх лимиттэй цахим хэтэвч шууд үүснэ. Хэрвээ өдрийн гүйлгээний лимитээ өсгөхийг хүсвэл цахим мөнгөний гэрээ байгуулах шаардлагатай. Цахим мөнгөний гэрээ хийснээр таны хэтэвчний лимит өсөж 20,000,000₮ болно.

1. Toki апп-д бүртгүүлнэ.
2. Toki хэтэвч үүснэ. 

 
 

Toki хэтэвч цэнэглэх

1. Хэтэвч цэс рүү орно.
2. Дебит карт дээр даран Цэнэглэх товч дээр дарна.
3. Цэнэглэх мөнгөн дүнгээ оруулна.
4. Төлбөрийн аргаа сонгож төлнө.

 
 

Toki хэтэвчээс мөнгө шилжүүлэх

1. Хэтэвч цэс рүү орно.
2. Шилжүүлэг > Банкны данс руу хэсгийг сонгоно.
3. Банк сонгох хэсгээс +Нэмэх товч дээр дарна.  
4. Шилжүүлэгчийн банкаа сонгон дансны дугаар, данс эзэмшигчийн нэрийг нь оруулан Хадгалах товч дээр дарна.
5. Хадгалсан дансны дугаараа сонгож Зөвшөөрөх товч дээр даран шилжүүлэг хийнэ.

Санамж:

  • Банк хоорондын гүйлгээний шимтгэл Голомт банк болон Хаан банкны данс руу 100 төгрөг, бусад банкны данс руу 200 төгрөгний шимтгэлтэй байна.
 

 

 
 

Банкны карт холбох

Банкны картаа холбосноор Toki хэтэвч тань мөнгөгүй эсвэл банкны картгүй үедээ бэлэн бус мөнгөн гүйлгээ хийх шаардлага гарвал үйлчилгээний төлбөрөө төлөхдөө банк апп руу үсрэх гэх мэт олон үйлдэл хийлгүй холбосон картаа ашиглан маш хурдан, хялбараар гүйлгээ хийх боломжтой.

1. Хэтэвч цэс рүү орно.
2. Банкны карт нэмэх товч дээр дарна.
3. Банкны картын нүүр хэсэгт байрлах 16 орон бүхий дугаар, карт эзэмшигчийн нэр зэрэг картын мэдээлэл оруулан Үргэлжлүүлэх товч дээр дарна.
4. Банкны картыг холбоход баталгаажуулалт хийхийн тулд 1₮-н зарлага хийгдэх бөгөөд картын бүртгэлтэй утасны дугаарт ирсэн 4 оронтой баталгаажуулах кодыг оруулан карт амжилттай холбоно.

Санамж:

Банкны картыг холбоход тухайн картаар баталгаажуулалт хийх шаардлагатай байдаг бөгөөд таны холбосон банкны картаас 1 төгрөгийн зарлага хийгдэн Toki дебит хэтэвч рүү шилжүүлдэг. Та тухайн 1 төгрөгийг дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой.

 

 

 
 

Гүйлгээний түүхээ харах

"Нүүр" хэсгээс харах

1. Xонх дээр дарна.
2. Хэтэвч хэсэг дээр дарна.

 
 

“Хэтэвч” хэсгээс харах

1. Хэтэвч цэс рүү орно.
2. Доош нь гүйлгэхэд Сүүлийн гүйлгээ хэсэгт гүйлгээний түүх харагдана.

 
 
 
 

 

Зөвлөгөө:

  • Цахим мөнгөний гэрээ хийгээгүй бол таны хэтэвчийн өдрийн лимит 40,000₮ байх ба гүйлгээний лимитээ өсгөхийг хүсвэл ЭНД дарж цахим мөнгөний гэрээ хийх заавартай танилцаарай. Цахим мөнгөний гэрээ хийснээр таны хэтэвчний лимит өсөж 20,000,000₮ болно.
  • Төлбөр болон гүйлгээ хийхэд хэтэвчний үлдэгдэл хүрэлцэхгүй үед та Toki credit карт ашиглан төлбөр төлөх боломжтой бөгөөд ЭНД дарж Toki credit картын тухай мэдээлэл болон ашиглах заавартай танилцаарай.