Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Одоо зарлагдсан байгаа урамшуулал

Одоо зарлагдсан байгаа урамшууллын талаарх дараах мэдээлэлтэй танилцаарай.

"Datadi" урамшууллын мэдээлэл, бэлэг нээх заавар

2.5GB болон түүнээс дээш нэмэлт дата багцыг 2 удаа идэвхжүүлэх бүрд бэлэг нээж, Macbook Air, iPad, iWatch series 9, Airpods Max, Osmo Pocket зэрэг олон гайхалтай бэлгийн эзэн болох боломжтой.

Нэмэлт дата багц идэвхжүүлэх заавар харах бол ЭНД дараарай.

Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2023/04/04 – 2023/06/04-г дуустал

Гар утас, чихэвч зэрэг биет бэлэг хожсон тохиолдолд: 

  • “Central tower” барилгын 8 давхарт байрлах Юнителийн оффисоос бэлгээ авна. Бид тантай ажлын 1-2 хоногийн дотор холбогдож бэлэг гардуулах өдрийг дуулгана.
  • Хэрэв та орон нутагт амьдардаг бол өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан бэлгээ авах боломжтой.

Үйлчилгээний эрх хожсон тохиолдолд: Таны дугаарт шууд идэвхэжнэ.

Урамшуулалд оролцох заавар

Алхам 1: Toki апп болон дижиталаар 2.5GB-аас дээш нэмэлт дата багцыг 2 удаа идэвхжүүлж урамшуулалд оролцоно. Хэрэглэгчийн 2 дах дата багц амжилттай идэвхжих бүрд бэлэг нээх 1ш эрх хэрэглэгчийн дугаарт мессэжээр илгээгдэнэ.
Алхам 2: Мессэжээр ирсэн линк дээр дарж Toki апп руу хандаад бэлэг нээх “Datadi” вэб рүү хандана. Хэрэв та Toki апп-д бүртгэлгүй бол ЭНД дарж, бүртгэлээ үүсгээрэй. Toki апп-р дата авсан тохиолдолд бэлэг нээх вэб рүү шууд орох боломжтой.
Алхам 3: Datadi бэлэг нээх хэсэг рүү орж, дурын нэг бөмбөлөгөө сонгоорой. 
Алхам 4: Таны сонгосон бэлэгтэй бөмбөлөг автоматаар гарч ирэн бэлгийг харуулах болно.

 
 

 

Санамж:

  • Энэхүү урамшуулалд 24 цагийн 2GB дата, цэнэглэгч картууд, мөн Toki апп дээрх “Зөвхөн танд” гэсэн дата багцууд хамаарахгүй болохыг анхаараарай.
 
 
 

Цэнэглэгч картын урамшуулал

Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид доорх картаар цэнэглэх бүртээ дата+нэгж авах боломжтой. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зөвхөн дата эрх орно.

Картын төрөл

Дагалдах эрх

Урьдчилсан болон хосолсон төлбөрт

Дараа төлбөрт

Дата эрхийн хүчинтэй хугацаа

9'900₮

5'000 нэгж

15 GB дата

20 GB дата

10 хоног

6'900₮

3'000 нэгж

5 GB дата

8 GB дата

5 хоног

Дараа төлбөрт хэрэглэгч мессэжээр урамшуулалтай цэнэглэгч карт ашиглан дата авах заавар:

Картын төрөл  Тусгай дугаар  Мессэжээр илгээх код 

9'900₮*

1400  20 GB 

6'900₮*

1400  8 GB 
*Цэнэглэгч картын дүн төлбөр дээр нэмэгдэнэ. 
 
 

Дата багцын урамшуулал

Дата багц

Хоног

Үндсэн үнэ

Урамшуулал

Урамшуулалтай үнэ

Хэрэгжих хугацаа

1

18GB

30 хоног 

35'000₮

21'000₮

2024.12.31

2

50GB

30 хоног 

50'000₮

30'000₮

2024.12.31

3

LookTV багц

30 хоног 

9'000₮

2'900₮

2024.12.31

 
 

“Зөвхөн танд” зориулсан урамшуулал

Unitel вэбсайт ашиглан идэвхжүүлэх заавар

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайтаар нэвтэрч баруун дээд буланд байрлах НӨАТ хэсгийн хажуу талын тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичиж “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

3. Баруун дээд булан байрлах бэлгийн зураг дээр дарна.

4. Зөвхөн танд зориулсан урамшууллаас сонгоод тоог илгээнэ.

 
 

*1414# тусгай дугаарт залган идэвхжүүлэх заавар

1. *1414# руу залгана.

 

2. 0 дээр дарж "Zuvhun tand" хэсгийг сонгоно.

3. Зөвхөн танд зориулсан урамшуулал гарч ирнэ. Урамшууллаа сонгоод өмнөх тоог илгээн идэвхжүүлнэ.

 
 
 
 

Хүүхдийн шинэ дугаарын урамшуулал

Хүүхдийн шинэ дугаар:

  • 12 сарын турш сонголтоор 3GB дата эсвэл 100 мин сүлжээндээ ярих эрх;
  • 3'000₮-с дээш цэнэглэлт бүрдээ 3GB дата бэлэг;
  • Цахим хичээлээ үзэх дата бэлэгтэй. Google Meet, Zoom, Teams, Skype зэрэг апп-уудад хандах дата эрх мөн түүнчлэн Econtent.edu.mn сайт руу хандахад дата унахгүй.

Урьдчилсан төлбөрт дугаарын үнэ - 3'000₮ (1'000 нэгж, 30 хоног)

Та өөрт ойрхон байрлах Юнителийн салбар эсвэл агентад хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч очин шинэ дугаараа аваарай. /Заавал хүүхэдтэйгээ хамт очих шаардлагагүй/

 
 

 

Зөвлөгөө:

  • Facebook хуудсаар одоо байгаа урамшууллын талаарх мэдээлэл авах бол ЭНД дараарай.
  • Unitel вэбсайтаар одоо байгаа урамшууллын талаарх мэдээлэл авах бол ЭНД дараарай.
  • Та ЭНД дарж цэнэглэлт хийх аргуудаас сонгон дугаараа цэнэглээрэй.