Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Хосолсон төлбөрт дугаарын дансны үлдэгдэл шалгах

Хосолсон төлбөрт дугаарын дансны үлдэгдэл шалгах дараах заавруудтай танилцаарай.

Unitel апп

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэг удаагийн код оруулах » Дэлгэрэнгүй » Дансны үлдэгдэл харагдана.

 
 

Unitel вэбсайт

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах "нэвтрэх хэсэг"-т дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа оруулснаар 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код гар утсанд тань ирэх бөгөөд тухайн кодоо баталгаажуулах код хэсэгт оруулан үргэлжлүүлэх хэсэгт дарж нэвтэрнэ.

3. Хэрэглээний мэдээлэл цэсээс дансны үлдэгдлээ шалгана.

 
 

Мессэж

  • 1478 дугаарт SEE гэсэн мессэж илгээн шалгана. 
 
 

Тусгай дугаарт залгаж шалгах

  • *1478# тусгай дугаарт залгаж 1 гэсэн сонголт дээр дарж шалгана.