UNIVISION
Unitel апп-р Гэрээ эзэмшигчийн нэр шилжүүлэх заавар

Unitel апп-р Гэрээ эзэмшигчийн нэр шилжүүлэх заавар

Unitel апп-р Юнивишний гэрээ эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлт илгээх заавар

  1. Unitel апп-н ‘Нэр шилжүүлэг’ цэс рүү орж
  2. Хүсэлт илгээх хэсгийг сонгон
  3. ‘Санамж’-тай танилцан үргэлжлүүлж
  4. Шилжүүлэх гэрээний дугаараа оруулаад Танин баталгаажуулалт хийн
  5. Юнивишний үйлчилгээ, төхөөрөмж, хаягийн мэдээллээ шалган Нэр шилжүүлэх дээр дарж
  6. Зөвшөөрлийн хуудастай танилцан гарын үсгээ зураад
  7. Гэрээний дугаар дээрх төлбөрөө төлөн
  8. Нэр шилжүүлэх код авах ба зөвхөн Юнивишн хүлээн авах хэрэглэгчид дамжуулна.


Санамж:
  1. Нэр шилжүүлэн өгч буй хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаягаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.
  2. Нууц кодын хүчинтэй хугацаа 24 цаг байна.
Нүүр хуудсыг хажуу тийш гүйлгэн 'Нэр шилжүүлэг' үйлчилгээг сонгоно.

Нүүр хуудсыг хажуу тийш гүйлгэн 'Нэр шилжүүлэг' үйлчилгээг сонгоно.

Unitel апп-р Юнивишн хүлээн авах заавар

  1. Unitel апп-н ‘Нэр шилжүүлэг’ цэс рүү орж
  2. Хүлээн авах хэсгийг сонгон
  3. ‘Санамж’-тай танилцан үргэлжлүүлж
  4. Хүлээн авах Юнивишний гэрээний дугаараа оруулаад Танин баталгаажуулалт хийн
  5. Юнивишний нэр шилжүүлэх “Нууц код”-ыг оруулан
  6. Юнивишний үйлчилгээ, төхөөрөмж, хаягийн мэдээллээ шалган Нэр шилжүүлэх дээр дарж
  7. Зөвшөөрлийн хуудастай танилцан гарын үсгээ зураад
  8. Хүлээн авах хэрэглэгчийн мэдээллээ бөглөн үргэлжлүүлж Юнивишнийг шилжүүлэн авна.


Санамж:
  1. Юнивишн хүлээн авах хэрэглэгч нь шилжүүлэн өгч буй хэрэглэгчээс шилжүүлэх “Нууц код” авсан байх шаардлагатай.
  2. Нууц кодын хүчинтэй хугацаа 24 цаг байна.
Unitel апп-г нээж 'Univision' цэсийг сонгоно.

Unitel апп-г нээж 'Univision' цэсийг сонгоно.