Юнивишний интернэтийн цагаан box төхөөрөмж, зурагтын хар box төхөөрөмж болон суурин утасны аппаратыг холбох заавар:
- Гаднаас орж ирсэн үндсэн сүлжээний кабелийг интернэтийн/цагаан төхөөрөмжийн WAN портод залгана.
- Интернэтийн/цагаан төхөөрөмжийн LAN1 эсвэл LAN2 оролтын аль нэгт нь лан сүлжээний утас залган нөгөө үзүүрийг зурагтын/хар төхөөрөмжийн LAN оролттой холбоно.
- Суурин утасны аппаратыг суурин утасны сүлжээний утсаар интернэтийн/цагаан төхөөрөмжийн Phone/Phone1 оролттой холбоно.
- Зурагтын/хар төхөөрөмжийн HDMI оролтод HDMI залгуурыг залган нөгөө үзүүрийг зурагтын HDMI оролтод залгана.

