Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч Smart data багц руу шилжих заавар

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Smart data unlimited багц руу шилжихэд таны данснаас 1000 нэгж хасагдаж, үйлчилгээний хугацаа устан 3 хоног болно.

Smart data үйлчилгээ нь:

  • Яриа = Бүх сүлжээнд 70₮
  • Дата = 0₮
  • Мессэж = 20₮ байна.

Unitel апп-р шилжих заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Багц шилжих » Урьдчилсан төлбөрт » Шилжих багцаа сонгох » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц шилжинэ.

 
 

Unitel.mn вэбсайтаар шилжих заавар

Unitel вэбсайт руу хандахдаа ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” хэсэгт дарна.

 

2. “Нэвтрэх” хэсэгт утасны дугаараа оруулж нэг удаагийн кодоор эсвэл нууц үгээ оруулан “Үргэлжүүлэх” дээр дарж нэвтэрнэ.

 

3. “Бүтээгдэхүүн” цэсийн “Урьдчилсан төлбөрт үйлчилгээ”-г сонгоно.

 

4. “Багц шилжих” хэсэг рүү ороод “Багц солих” дээр дарна.

5. Шилжих боломжтой багцын мэдээллүүдтэй танилцан багцаа сонгоод “Сонгох” товч дарна.

 

 

Мессэжээр шилжих заавар

1. Мессэжээр багц хооронд шилжихдээ дугаараасаа 1441 тусгай дугаарт 2 эсвэл data гэж илгээнэ.

2. Тусгай дугаараас хариу ирэхэд Y эсвэл YES гэж бичиж илгээнэ.

3. Амжилттай багц шилжсэн мэдээлэл ирнэ.

4. Цэнэглэгч картын мэдээллээ 1441 тусгай дугаарт CARD гэж бичиж авна.

 

 

Зөвлөгөө:

  • Цэнэглэгч картын мэдээлэл харах бол ЭНД дараарай.
 

 

Санамж:

  • Дугаарын гарах ярианы эрх хаагдсан бол багц шилжих боломжгүй.