Нэр шилжүүлэг хийхтэй холбоотой
Нас барсан хэрэглэгчийн дугаарын нэрийг буюу дугаар эзэмших эрхийг шилжүүлэхдээ бүрдүүлэх материал:
- Нас барсны гэрчилгээ
- Нэр шилжүүлэн авах гэж байгаа хүний иргэний үнэмлэх
- Нас барсан хэрэглэгчтэй ямар ураг төрлийн холбоотойг нотлох бичиг баримт /Хүүхэд болон ах, дүү бол төрсний гэрчилгээ. Эхнэр болон нөхөр бол гэрлэлтийн баталгаа гэх мэт/
- Гараар бичсэн өргөдөл /Өв залгамжлах хүсэлт/
- Нотариатаар батлуулсан өвлөх эрхийн гэрчилгээ
Гэрээ цуцлахтай холбоотой
Нас барсан хэрэглэгчийн нэр дээрх дугаарын гэрээг цуцлах тохиолдолд:
- Нас барсны гэрчилгээ
- Тухайн хэрэглэгчээр овоглосон төрсөн үр хүүхэд бол өөрийн иргэний үнэмлэх
- Овоглодоггүй (ээж нь нас барсан) бол төрсний гэрчилгээг иргэний үнэмлэхийн хамт, гэрчилгээ байхгүй бол ТҮЦ машинаас авсан төрсний гэрчилгээний лавлагаа
- Гэр бүлийн хүн бол гэрлэлтийн батламж, иргэний үнэмлэхийн хамт авчрах