- Гаднаас орж ирсэн кабелийг интернэтийн/цагаан төхөөрөмжийн WAN портод залгана.
- Интернэтийн/цагаан төхөөрөмжийн LAN1 эсвэл LAN2 оролтын аль нэгт нь лан сүлжээний утас залган нөгөө үзүүрийг зурагтын/хар төхөөрөмжийн LAN оролттой холбоно.
- Суурин утасны аппаратыг лан сүлжээний утсаар интернэтийн/цагаан төхөөрөмжийн Phone оролттой холбоно.
- Зурагтын/хар төхөөрөмжийн HDMI оролтод HDMI залгуурыг залган нөгөө үзүүрийг зурагтын HDMI оролтод залгана.

