ТөхөөрөмжГэр интернэтийн төхөөрөмж

Гэр интернэтийн төхөөрөмж

Гэр интернэтийн төхөөрөмжийн тухай

Гэр интернэт төхөөрөмжийн давуу талууд:

  1. 4.5G сүлжээ болон 5G сүлжээнд хэрэглээний хязгааргүй интернэт ашиглах
  2. 5-20 хүртэлх хүнтэй зэрэг интернэтэд холбогдох
  3. Багцаасаа хамааран LookTV-н Basic эсвэл Premium багцын эрх дагалдах
  4. Гэртээ суурин утас ашиглах давуу талуудтай.


Гэр интернэт төхөөрөмжийн үнэ:

5G Гэр интернэт төхөөрөмж: 400'000₮

4.5G Гэр интернэт төхөөрөмж: 450'000₮


Гэр интернэт төхөөрөмжийн баталгаат хугацаа:

Гэр интернэт төхөөрөмжийн баталгаат хугацаа 3 сар


Гэр интернэт төхөөрөмжийн Wi-Fi сүлжээний цацах хүрээ:

Гэр интернэт төхөөрөмж нь саадтай орчинд Wi-Fi 5-10м радиуст цацна. Гэр интернэт үйлчилгээний төхөөрөмжийг хаана ашиглаж байгаагаас шалтгаалан хэрэглэгчийн ашиглах хурд нь өөр байна.


Гэр интернэтийн төхөөрөмжид олон хэрэглэгч зэрэг холбогдох тохиолдолд:

4.5G Гэр интернэтийн төхөөрөмжид нэгэн зэрэг 5 хүртэлх хэрэглэгч холбогдох боломжтой.

5G Гэр интернэтийн төхөөрөмжид нэгэн зэрэг 20 хэрэглэгч холбогдох боломжтой.


Гар утсаа Гэр интернэтийн төхөөрөмжид холбох заавар:

Гар утасныхаа Wi-Fi-г асааж гэр интернэтийн төхөөрөмжийн ард байрлах нэр, нууг үгийг хийж холбогдоно.

  1. SSID: гэсэн хэсэгт Wi-Fi нэр харагдана
  2. Wi-Fi Key гэсэн хэсэгт Wi-Fi нууц үг харагдана.


Гэр интернэтийн төхөөрөмж авах заавар

5G Гэр интернэт төхөөрөмжийг Toki апп ашиглан бэлнээр болон лизингээр авах боломжтой. Харин 4.5G Гэр интернэт төхөөрөмжийг зөвхөн Юнителийн өөрт ойр байрлах салбараас авах боломжтой.

5G төхөөрөмж

FAQ