ДугаарГэрээ цуцлах үйлчилгээ

Гэрээ цуцлах үйлчилгээ

Гэр интернэт үйлчилгээний хэрэглэгч гэрээгээ цуцлах заавар

Урьдчилсан төлбөрт Гэр интернэт үйлчилгээний дугаар бол: Дугаарын үйлчилгээний хугацаа дууссан өдрөөс хойш 365 хоногийн дараа дугаар системээс автоматаар устах болно.


Дараа төлбөрт Гэр интернэт үйлчилгээний дугаар бол: Та үйлчилгээний салбарт өөрийн бичиг баримттайгаа очиж төлбөрийн үлдэгдлээ төлж гэрээгээ цуцлах боломжтой. Таны төлбөр бодогдож байх хугацаанд гэрээ цуцлах үйлчилгээ хийгдэхгүйг анхаараарай.

Төлбөрийн цикл №1: Сарын 1-нээс 5-ны өдрүүдэд төлбөр бодогдоно.

Төлбөрийн цикл №2: Сарын 15-нээс 20-ны өдрүүдэд төлбөр бодогдоно.


Гэр дүүрэн үйлчилгээг цуцлах заавар

Гэр дүүрэн үйлчилгээг цуцлах бол гэрээ эзэмшигч өөрийн биеэр өөрт ойр байрлах үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандаарай. Гэр дүүрэн үйлчилгээг цуцалснаар гэр интернэт болон ДДЭШ-н үйлчилгээ болгон салгаж ашиглах боломжтой.


Санамж:
  1. Заавал ашиглах гэрээтэй бол төхөөрөмжийн нөхөн төлбөрийг төлснөөр гэр дүүрэн үйлчилгээг цуцалж гэр интернэт, ДДЭШ-ээ тус тусад нь ашиглаж болно.
  2. Лизингийн гэрээтэй бол үлдэгдэл лизингийн төлбөрөө төлж барагдуулна.