UNITEL
ДугаарДугаар хадгалах үйлчилгээ

Дугаар хадгалах үйлчилгээ

Дугаар хадгалах үйлчилгээний тухай

Та дугаараа ашиглахгүй үедээ 1-12 сар хүртэл хугацаагаар хадгалах боломжтой. Дугаар хадгалах үйлчилгээг авсан тохиолдолд таны дугаарын сарын суурь хураамж бодогдохгүй.


Дугаар хадгалах үйлчилгээний тариф:

  1. Эхний 3-6 сар төлбөргүй
  2. 7 дах сараас эхлэн сарын тариф 10'000₮ /НӨАТ ороогүй/ байна.


Дугаар хадгалах үйлчилгээг авахад анхаарах зүйлс:

  1. Шинэ дугаар авснаас хойш эхний 4 сарын 3-аас доошгүй сард дугаараа ашигласан тохиолдолд дугаар хадгалах эрх үүснэ.
  2. Дугаар хадгалах үйлчилгээг авахад тухайн дугаар нь лизинг болон төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
  3. Дугаарын төлбөрийн цикл №1 буюу сарын 1-ээс 31-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд дугаар хадгалах боломжгүй.
  4. Харин төлбөрийн цикл №2 буюу сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд дугаар хадгалах боломжгүй.
  5. Дугаар хадгалах үйлчилгээний хугацаа дуусаад нэг сарын дараа дугаараа ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар системээс устахыг анхаарна уу.



Анхаарах:

Урьдчилсан төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний дугаарыг Unitel апп-с хадгалах боломжгүй Зөвхөн Дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг Unitel апп-с хадгална.

Дараа төлбөрт дугаараа хадгалах, хадгалсан дугаараа цуцлах заавар

Та Unitel апп ашиглан дараа төлбөрт дугаараа хадгалах боломжтой.

  1. Unitel апп-р дугаар хадгалах заавар
Хадгалах
Санамж:
  1. Төлбөрийн нэхэмжлэх бодогдох өдрүүдэд дугаар хадгалах боломжгүйг анхаарна уу.
  2. Дугаар хадгалах үйлчилгээг авахад лизинг болон төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай ба хэрвээ таны дугаарын төлбөр төлөгдөөгүй байгаа бол үйлчилгээний тариф дээр таны ашигласан төлбөр нэмэгдэж харагдана.

Та Unitel апп ашиглан дугаар хадгалах үйлчилгээгээ цуцлах боломжтой.

  1. Unitel апп-р дугаар хадгалах үйлчилгээгээ цуцлах заавар
Цуцлах
Санамж:

Дугаар хадгалах үйлчилгээг цуцалж дугаараа нээх үед нээсэн өдрөөс эхлэн таны дугаарын төлбөр бодогдоно.