Юнител агент гэж юу вэ?
Юнител агент нь E-Pos буюу карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан Юнителийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх борлуулагч юм. Юнител агентаас үйлчилгээ авахад НӨАТ-ын баримтыг шууд хэвлэж өгдгөөрөө давуу талтай.
Юнител агентаас авах боломжтой үйлчилгээний жагсаалт:
- Нэгж авах
- Төлбөр төлөх
- Гэр интернэт цэнэглэлт хийх, төлбөр төлөх
- Юнивишний төлбөр төлөх
- ДДЭШ ТВ цэнэглэлт хийх, багц сунгах
- Мобайл дилер цэнэглэх
- Сим сэргээх / Зөвхөн Орон нутгийн Агентаар тус үйлчилгээг үзүүлэх боломжтой/
Мобайл дилер гэж юу вэ?
Юнителийн мобайл дилер нь гар утсаараа дамжуулан Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж буй борлуулагч юм.
Мобайл дилерээр авах боломжтой үйлчилгээний жагсаалт:
- Нэгжийн цэнэглэлт
- ДДЭШ-н данс цэнэглэлт, багц сунгалт
- Гэр интернэтийн цэнэглэлт