Олон улсын Scam дуудлага, Scam мессэж гэж юу вэ?
Scam дуудлага:
Гадаад улсын хуурамч дугаар гэдэг нь өөр улсын нэр, кодтой дугааруудыг хэлнэ. Ийм дугаараас ирсэн дуудлагыг авах болон буцаан залгасан тохиолдолд өндөр төлбөртэй олон улсын яриа үүсэж, их хэмжээний төлбөр гарах эрсдэлтэй.
Scam мессеж:
“Танд баяр хүргэе! Та сугалаанд ялж азтан боллоо” гэх мэт агуулгатай мессэж илгээж иргэдийг төөрөгдүүлж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч цахим гэмт хэргийн хохирогч болгон ашиглаж буй үйлдлийг хэлнэ.
Зөвлөгөө:
Хэрвээ танд ямар нэгэн танихгүй гадаад дуудлага ирэх эсвэл дохиж орхисон бол эргүүлэн залгахгүй, мөн ямар нэгэн сэжигтэй мессэж, холбоос ирсэн тохиолдолд дарж орохгүй байхыг зөвлөж байна.