UNITEL
ДатаСүлжээ хамрах хүрээний мэдээлэл

Сүлжээ хамрах хүрээний мэдээлэл

5G сүлжээний мэдээлэл

Бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт интернэтийн 4G/LTE сүлжээний дараагийн үе бөгөөд уг 5G сүлжээг ашиглан та хамгийн сүүлийн үеийн аппликейшн, тоглоом, бичлэг, кино контент зэргийг өндөр хурдаар татаж тоглуулах боломжтой.

5G сүлжээний тохиргоотой холбоотой гар утасны зааврууд:

  1. 5G дэмждэг гар утасны марк шалгах заавар
  2. 5G сүлжээг тохируулах заавар
  3. 5G сүлжээг унтрааж 4G сүлжээ рүү шилжих заавар


4G сүлжээний мэдээлэл

3G сүлжээний дараагийн үе болох 4G/LTE сүлжээ нь 100Mbps – 1Gbps хүртэл хурдаар хөдөлгөөнт интернэт дамжуулах буюу HD видео streaming, онлайн тоглоом тоглох боломжтой болсон.

Та https://www.unitel.mn/unitel/helpdesk/coverage линкээр орж Юнителийн 4G сүлжээний хамрах хүрээг хараарай.


4G сүлжээ нь:

  1. 4G сүлжээ нь IP (Интернэт протокол) ашигладаг учир видео үзэх, файл татах, streaming хийхэд тохиромжтой.
  2. Видео, контентыг 1080p–4K нягтаршлаар илүү чанартай үзэх боломжтой.
  3. Илүү хол зайд дамжуулдаг. 4G сүлжээ нь саад багатай орчинд 50 км байдаг.
  4. Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг.
  5. Интернэтийн хурд нь 100Mbps – 1Gbps хүртэл байна.


3G сүлжээний мэдээлэл

2G сүлжээгээр зөвхөн текст ба зураг илгээдэг байсан бол 3G сүлжээ нь 384Kbps – 2Mbps хурдаар интернет ашиглах, видео дуудлага хийх боломжтой болсон.


3G сүлжээ нь:

  1. Видео дуудлага хийнэ.
  2. Видео, мультимедиа контент дамжуулна.
  3. Дуу ба өгөгдлийг зэрэг дамжуулах буюу ярьж байхдаа интернет ашиглах боломжтой.
  4. Гар утсаараа вэбсайт, и-мэйл, сошиал интернет рүү хандах боломжтой.
  5. GPS, байршил тогтоох үйлчилгээг дэмждэг
  6. 3G сүлжээний хамрах хүрээ нь саад багатай орчинд 16 км байна.
  7. Интернэтийн хурд 384Kbps – 2Mbps хүртэл байна.


2G сүлжээний мэдээлэл

2G сүлжээ нь гар утсаар зөвхөн дуудлага хийхээс гадна мессеж бичих, зураг илгээх, 6Kbps – 64Kbps хурдаар интернет ашиглах боломжтой.


2G сүлжээ нь:

  1. Текст мессеж болон зураг, жижиг хэмжээний контент илгээнэ.
  2. Интернэтийн хурд 6Kbps – 64Kbps байна.


FAQ