Таны утас руу залгахад энгийн дуут дохионы оронд баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлуудтай холбоотой төрөл бүрийн дуу, шүлэг, мэндчилгээг сонсгох боломжтой үйлчилгээ юм.
Юнимюзик үйлчилгээний үнэ тариф:
- Өдрөөр идэвхжүүлэх үнэ: 100₮
- 30 хоногийн багцын үнэ: 2'500₮
- 90 хоногийн багцын үнэ: 6’000₮
Юнимюзик үйлчилгээний хүсэлт илгээх заавар:
- Дуу хайх бол F гэж бичээд зай аваад дууны нэрээ бичиж 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Дуу татах бол дууны кодоо бичээд 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Дуу бэлэглэх бол G гэж бичээд дууны код зай аваад бэлэглэх утасны дугаараа бичиж 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Сарын эрх бэлэглэх бол X гэж бичээд зай аваад бэлэглэх утасны дугаараа бичиж 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Бусдаар сарын эрх авхуулах бол S гэж бичээд зай аваад хүсэлт илгээх утасны дугаараа бичиж 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Бусдаар дуу авхуулах бол P гэж бичээд дууны код зай аваад хүсэлт илгээх утасны дугаараа бичиж 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
Юнимюзик үйлчилгээндээ дуу татах заавар:
Дуу татах тариф:
- 1 дууны үнэ - 600₮
- Багц дууны үнэ - 1'000₮
365 хоног дууны санд хадгалагдаад устана.
Мессэж ашиглан дуу татах заавар:
- Татах дууныхаа кодыг бичээд 1455 тусгай дугаарт мессэжээр илгээж татна.
1455 тусгай дугаарт залгаж дуу татах заавар:
- 1455 тусгай дугаарт залгаад харгалзах тоонуудыг дарж дуугаа сонсоод 0 дээр дарж дуугаа татна.
- 1= Хит дуу, 2= Шинэ дуу, 3= Монгол дуу, 4= Гадаад дуу, 5= Бусад дуу, 6= Багц дуу, 7= Стиль гэсэн сонголттой.
Код ашиглан дуугаа сонсож, татаж авах заавар:
- Та дуудлага хийх хэсэгтээ 1455 тусгай дугаарын араас дууныхаа кодыг шууд бичиж залгаад дуугаа сонсон татаж авах боломжтой. Жишээ нь: Vandebo - Зуны орой /код нь 1140685/ кодоор сонсож татаж авах бол 14551140685 дугаар руу залгана. Хэрэв та энэ дуугаа татах бол дуугаа сонсож дуусаад зааврын дагуу 9 дээр дарж татаж авах ба дууны үнэ таны данснаас хасагдана.
Юнимюзик үйлчилгээний тохиргоо хийх заавар:
- Бусдын аяыг хуулан татаж авах: Бусад хэрэглэгчдийн Юнимюзик дээрээ тавьсан дуу танд таалагдвал * товчийг дараарай. Тухайн хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа танд системээс мессэж ирэх бөгөөд мессэж ирсэн дугаар луу та OK гэсэн хариу илгээж уг дууг татаж авна.
- Дуугаа солих: Юнимюзик үйлчилгээний дуугаа солихын тулд 1455 руу залгаж 2-1-2-1 гэсэн дарааллаар холбогдож тохируулна. Татаж авсан дуу автоматаар үндсэн аяар сонгогдоно.
- Цагийн тохиргоо хийх: Юнимюзик үйлчилгээний цагийн тохиргоо хийхдээ 1455 руу залгаж 2-1-2-3 гэсэн дарааллаар цагийн тохиргоог хийнэ - Дуугаа өдөр бүрийн тодорхой цаг зааж өгч тохируулан өглөө, өдөр, үдэш өөр дуунуудыг тус тус тохируулах боломжтой.
- Өдрийн тохиргоо хийх: Юнимюзик үйлчилгээний өдрийн тохиргоо хийхдээ 1455 руу залгаж 2-1-2-5 гэсэн дарааллаар тохиргоог хийнэ - Та дуундаа долоо хоног бүрийн тоглох өдрийг нь сонгож өгөх боломжтой. Жишээ нь: Ice Top - Baasan garag гэдэг дууг баасан гарагт тохируулж болно.
- Залгаж байгаа хүнээс хамаарч тохиргоо хийх: Юнимюзик үйлчилгээний залгаж байгаа хүнд тохиргоо хийхдээ 1455 руу залгаж 2-1-2-2 товчлуур дээр дарж тохиргоо хийнэ - Залгаж байгаа хүнээс хамаарч тоглох ая нь өөр өөр байхаар тохируулах боломжтой. Жишээ нь: Ээждээ зориулж Жавхлан - ээжийн чанасан цай, найзууддаа зориулж наргиа дууг сонгож болно.
- Дуугаа устгах тохиргоо хийх: Юнимюзик үйлчилгээний дуугаа устгах тохиргоо хийхдээ 1455 руу залгаж 2-1-1-2 гэсэн дарааллаар өөрийн Юнимюзик дууны санд байгаа дууг сонсож байгаад устгах боломжтой.