Залга, би даая үйлчилгээ нь Юнителийн сүлжээнд дуудлага хийхдээ тухайн дуудлагын төлбөрөө дуудлага хүлээн авагчаар төлүүлэх үйлчилгээ юм.
Үнэ тариф:
Залга, би даая үйлчилгээний нэг минутын ярианы тарифын үнэ - 80₮
Залга, би даая үйлчилгээг урамшууллын нэгжээр ашиглах боломжгүй. Зөвхөн үндсэн нэгжээр дуудлага хүлээн авч ярих боломжтой.
White list буюу дуудлагын төлбөрийг байнга даах дугаарын жагсаалт:
Дуудлага хүлээн авагч нь өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ дуудлагын төлбөрийг байнга даахыг хүсвэл white list буюу цагаан жагсаалтад бүртгэх боломжтой.
Таны white list-д бүртгэгдсэн хэрэглэгчээс дуудлага орж ирэхэд тухайн хэрэглэгч таниар энэ дуудлагын төлбөрийг төлүүлэх хүсэлт бүхий автомат хариулагчийн мэдээллийг сонсохгүйгээр шууд холбогдоно.
- White list-д дугаар нэмэх заавар:
Өөрийн дугаараасаа + тэмдэг бичээд нэмэх дугаараа бичин 404 тусгай дугаарт мессэж илгээж нэмнэ. Жишээ нь: +8xxxxxxx
- White list-с дугаар хасах заавар:
Өөрийн дугаараасаа - тэмдэг бичээд хасах дугаараа бичин 404 тусгай дугаарт мессэж илгээж хасна. Жишээ нь: -8xxxxxxx
Black list буюу дуудлага хүлээн авахаас татгалзах дугаарын жагсаалт:
Хэрэглэгч зарим дугаараас орж ирэх дуудлагыг хүлээн авахаас татгалзахыг хүсвэл black list буюу хар жагсаалтад нэмнэ. Олон дугаар нэмэх, хасах бол дунд нь таслал тавиад бичих боломжтой.
- Black list-д дугаар нэмэх заавар:
Өөрийн дугаараасаа +b гэж бичээд нэмэх дугаараа бичээд 404 тусгай дугаарт илгээж нэмнэ. Жишээ нь: +B8xxxxxxx
- Black list-д хадгалсан дугаараа хасах заавар:
Өөрийн дугаараасаа -b гэж бичээд хасах дугаараа бичээд 404 тусгай дугаарт илгээж хасна. Жишээ нь: -b8xxxxxxx, -B8xxxxxxx
- Энэ үйлчилгээг зөвхөн Юнителийн хэрэглэгчид хоорондоо ашиглах боломжтой. Бусад операторын дугаар луу залгах боломжгүй.
- Юнителийн сүлжээнд үнэгүй ярьдаг хэрэглэгч уг үйлчилгээний хүсэлтийг хүлээн авснаар нэмэлт төлбөр тооцогдоно.
- Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дансандаа нэгжгүй тохиолдолд "Залга, би даая" үйлчилгээний хүсэлт хүлээн авах боломжгүй.
- Уг үйлчилгээг ашиглахдаа "Дугаар нууцлах" үйлчилгээг давхар ашиглах боломжгүй.