UNITEL
Нэмэлт үйлчилгээGameOn үйлчилгээ

GameOn үйлчилгээ

GameOn үйлчилгээний тухай

GameOn нь зах зээлд цоо шинээр, бүх насныханд зориулж 1000+ мобайл тоглоомуудыг агуулсан үйлчилгээ юм. GameOn үйлчилгээ нь утасны үйлдлийн системээс хамаарч тоглоом татаж тоглох, Toki апп-н GameOn мини программ дотроо шууд тоглох гэсэн 2 төрөлтэй байдаг. Online-р хоорондоо холбогдож тоглох боломжгүй.

GameOn үйлчилгээний давуу тал юу вэ?

  1. GameOn үйлчилгээнд байрших тоглоомууд нь албан ёсны бүрэн эрхтэй, full premium version тоглоомууд байдаг.
  2. Тоглоом тоглож байх дундуур зар сурталчилгаа гарахгүй.
  3. Тоглоом доторх нэмэлт худалдан авалт (in-app-purchase) хийхгүй. Өөрөөр бол Apple-н App store болон Google-н Play store-с in-app-purchase гэсэн тэмдэглэгээтэй тоглоомууд нь үнэгүй татагдсан ч, тоглоом тоглоход нэмэлт хувцас, хэрэглэл, зоосыг нэмэлтээр худалдаж авахыг санал болгодог бол GameOn үйлчилгээнээс татаж авахад тухайн худалдан авалт хийх бараанууд нь үнэгүй багтсан байна.
  4. Хүүхдүүдэд зориулсан тоглоомууд нь мэргэжлийн сурган хүмүүжигчдээр сонгогдсон тул хүүхдийн хөгжил, сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, боловсрол олгох (educational) тоглоомууд байна.
  5. Google-н Play store-т үнэтэй байршдаг буюу Монголоос татаж авах боломжгүй тоглоомууд багтсан.

Android үйлдлийн системтэй утсан дээр:

  1. Зөвхөн тоглоом татаж авах боломжтой.
  2. Тоглоомоо сонгож ороод “Татаж авах” товч дээр дарж татна.
  3. Татагдаж дууссаны дараа “Install” хийх үйлдэл гарч ирэх ба install хийн тоглоомоо утсандаа татаж авч суулгана.
  4. Татагдсан тоглоом нь хэрэглэгчийн утсан дээр тусдаа аппликейшн болж сууна.
  5. Хэрэв хэрэглэгч үйлчилгээгээ цуцалсан тохиолдолд татагдсан тоглоомууд руу хандах эрхгүй болно.

IOS үйлдлийн системтэй утсан дээр:

  1. Эдгээр тоглоомуудыг Toki апп- GameOn мини программаас шууд тоглох боломжтой.
  2. Тухайн тоглоом руу ороход “Тоглох” товч байх ба хэрэглэгч тус товчин дээр дарж үйлчилгээгээ идэвхжүүлэн тоглоно.
  3. GameOn үйлчилгээний төлөв active байгаа нөхцөлд таны тоглоомын түүх хадгалагдана.
  4. Тоглоом тоглоход дата унахгүй.


GameOn үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах заавар  

Та Toki апп ашиглан GameOn үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах боломжтой.

  1. Toki апп-р GameOn үйлчилгээг идэвхжүүлэх заавар
  2. Toki апп-р GameOn үйлчилгээг цуцлах заавар


Мессэж ашиглан GameOn үйлчилгээг идэвхжүүлэх заавар:

GameOn үйлчилгээний өдрийн багц идэвхжүүлэх бол: ON гэж бичээд 1567 тусгай дугаарт мессэж илгээж идэвхжүүлнэ. Үнэ: 100₮

GameOn үйлчилгээний сарын багц идэвхжүүлэх бол: ON30 гэж бичээд 1567 тусгай дугаарт мессэж илгээж идэвхжүүлнэ. Үнэ:3’000₮


Мессэж ашиглан GameOn үйлчилгээг цуцлах заавар:

OFF гэж бичээд 1567 тусгай дугаарт мессэж илгээж цуцална.

Анхаарах:

GameOn үйлчилгээг цуцлаагүй тохиолдолд үйлчилгээ автоматаар сунгагдахыг анхаараарай.