Дараа төлбөрт болон Урьдчилсан, Хосолсон төлбөрт бүх үйлчилгээний хэрэглэгч өөрийн дугаарт ирж буй дуудлагаа өөрийн хүссэн аль ч операторын дугаарт дуудлагаа шилжүүлэн хүлээн авах боломжтой үйлчилгээ юм.
Дуудлага шилжүүлэх боломжтой нөхцөлүүд:
- Завгүй үед
- Холбогдох боломжгүй үед
- Хариу өгөөгүй үед
- Дээрх бүх нөхцөлд
Дуудлага шилжүүлэх боломжгүй нөхцөлүүд:
- Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх үед
- Роуминг үйлчилгээг идэвхжүүлэн гадаадад зорчих үед
- Орох ярианы эрх хаагдсан үед
Дуудлага шилжүүлэх үйлчилгээний тариф:
Дуудлага шилжүүлэх үйлчилгээ нь нэмэлт төлбөр, суурь хураамжгүй, таны ашиглаж буй дугаарын ярианы тарифаар тооцогдох ба та сүлжээндээ үнэгүй ярьдаг бол дуудлагаа Юнителийн дугаарт шилжүүлэн ашиглахад үнэгүй, харин бусад операторын дугаарт шилжүүлэн ашиглахад таны багцын минутаас хасагдах эсвэл задгай ярианы тарифаар тооцогдоно.
Дуудлага шилжүүлж байгаа хэрэглэгч дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлсэн хугацаанд “Дуудлага хадгалах” болон “Дуут шуудан” үйлчилгээ идэвхгүй болно.