UNITEL
Нэмэлт үйлчилгээДуут шуудан үйлчилгээ

Дуут шуудан үйлчилгээ

Дуут шуудан үйлчилгээний тухай

Дуут шуудан үйлчилгээ нь хүлээн авагч хариу өгөх боломжгүй үед буюу утас нь унтарсан, завгүй, хариу өгөөгүй үед залгасан хэрэглэгч өөрийн дуу хоолойгоор дуут шуудан бичиж үлдээх боломжтой үйлчилгээ юм.

  1. Дуут шуудан сонсоход төлбөр бодогдохгүй.
  2. Дуут шуудан үлдээхэд энгийн ярианы тарифаар төлбөр бодогдох ба сүлжээндээ үнэгүй ярьдаг хэрэглэгч дуут шуудан үлдээхэд үнэгүй.
  3. Дуут шуудан үлдээх үргэлжлэх хугацаа 60 секунд байна. Хэрэглэгч дуут шуудан үлдээж байх үед 60 секундэд хүрэхэд шууд тасарна.
  4. Хэрэглэгч дуут шуудан үйлчилгээнд хамгийн ихдээ 50 хуучин дуут шуудан хадгалах боломжтой. Шинэ болон хуучин дуут шуудан 10 хоноод устах бөгөөд 10 дахь өдрийн шөнийн 23:59:59 цагт сангаас устана.
  5. Бусад операторын хэрэглэгч дуут шуудан үлдээх боломжтой.


Дуут шуудан үлдээх боломжтой тохиолдлууд:

  1. Холбогдох боломжгүй буюу утас нь унтарсан үед
  2. Завгүй болон дуудлагыг хүлээн авахаас татгалзан тасалсан үед
  3. Хариу өгөөгүй үед тус тус дуут шуудан үлдээх боломжтой.


Дуут шуудан үйлчилгээ идэвхтэй байгаа ч дуут шуудан хүлээн авах боломжгүй тохиолдлууд:

  1. Хүлээн авагчийн орох ярианы эрх хаагдсан бол
  2. Хүлээн авагч давхар дуудлага үйлчилгээг идэвхжүүлсэн бол
  3. Хүлээн авагч дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлсэн бол
  4. Хүлээн авагч ярианы роуминг үйлчилгээг ашиглан гадаад улсад байгаа бол дуут шуудан хүлээн авах боломжгүй.


Дуут шуудан үйлчилгээний заавар

Та Unitel апп, Unitel вэбсайт ашиглан дуут шуудан үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.

  1. Unitel апп-р дуут шуудан идэвхжүүлэх заавар
  2. Unitel вэбсайтаар дуут шуудан идэвхжүүлэх заавар
Идэвхжүүлэх

Та Unitel апп, Unitel вэбсайт ашиглан дуут шуудан үйлчилгээг цуцлах боломжтой.

  1. Unitel апп-р дуут шуудан үйлчилгээг цуцлах заавар
  2. Unitel вэбсайтаар дуут шуудан үйлчилгээг цуцлах заавар
Цуцлах

Дуут шуудангаа хадгалах заавар:

Та 440 автомат хариулагч дугаарт залгаж дуут шуудангийн сантай танилцах, хуучин шуудангаа устгах, 50 хүртэлх дуут шууданг хадгалах боломжтой.


Дуут шуудангаа сонсох заавар:

Өөрт ирсэн дуут шууданг 440 автомат хариулагч дугаарт залган сонсох эсвэл мессэжээр очсон 14 оронтой код руу залгаж сонсоно.