UNIVISION
Үндсэн үйлчилгээНэр шилжүүлэх үйлчилгээ

Нэр шилжүүлэх үйлчилгээ

Нэр шилжүүлэх үйлчилгээний тухай

Нэр шилжүүлэх үйлчилгээ нь хэрэглэгч өөрийн нэр дээр байгаа Юнивишний үйлчилгээг өөр хэрэглэгч рүү эзэмших эрхийг шилжүүлэх үйлдлийг хэлнэ.

Санамж:

Төлбөр бодогдох өдрүүдэд нэр шилжүүлэг хийх боломжгүй байна:

  1. Төлбөрийн цикл №1 бол сарын 1-ээс 5-ны хооронд төлбөр бодогдоно.
  2. Төлбөрийн цикл №2 бол сарын 15-аас 20-ны хооронд төлбөр бодогдоно.

Нас барсан хэрэглэгчийн гэрээний нэр шилжүүлэх тохиолдолд:

Үйлчилгээний салбарт хандаж шилжүүлэх боломжтой. Бүрдүүлэх материалууд:

  1. Нас барсны гэрчилгээ
  2. Нэр шилжүүлэн авах хэрэглэгчийн иргэний үнэмлэх
  3. Гараар бичсэн өргөдөл

Нас барсан хэрэглэгчийн нэр шилжүүлэхэд үйлчилгээний салбарт хандсан өдрөөс эрх шилжигдэнэ.


Гадаадад байгаа хэрэглэгчийн нэр шилжүүлэх тохиолдолд:

  1. Юнивишний үндсэн эзэмшигч нь оршин суугаа улсынхаа нотариатаар Консул, Элчин сайдын яамд хандаж тамга даруулан итгэмжлэл явуулна.
  2. Итгэмжлэх дээр тухайн хүний мэдээлэл бүрэн байх, мөн авах үйлчилгээний мэдээлэл орсон байна.
  3. Итгэмжлэгдсэн хэрэглэгч нь өөрийн биеэр бичиг баримтыг итгэмжлэлтэй хамт үйлчилгээний салбарт хандана.

Гэрээ эзэмшигчийн нэр шилжүүлэх заавар

Та Unitel апп ашиглан Юнивишний гэрээ эзэмшигчийн нэрийг шилжүүлэх боломжтой.

  1. Unitel апп-р Юнивишний гэрээ эзэмшигчийн нэр шилжүүлэх хүсэлт илгээх заавар
  2. Unitel апп-р өөрийн нэр дээрээ Юнивишн хүлээн авах заавар
Санамж:
  1. Төлбөрийн циклээс хамаарч төлбөр бодогдож буй хугацаанд нэр шилжүүлэг хийх боломжгүй шүү.
  2. Нэр шилжүүлэн өгч буй хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаягаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.
  3. Юнивишн хүлээн авах хэрэглэгч нь шилжүүлэн өгч буй хэрэглэгчээс шилжүүлэх “Нууц код” авсан байх шаардлагатай.
Нэр шилжүүлэхХүлээн авах