Юнивишний гэрээ эзэмшигч нь Юнителийн үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа очиж төлбөрийн үлдэгдлээ төлж гэрээгээ цуцлах боломжтой.
Санамж:
Төлбөр бодогдож байх хугацаанд гэрээ цуцлах үйлчилгээ хийх боломжгүй байна:
- Төлбөрийн цикл №1: Сарын 1-нээс 5-ны өдрүүдэд төлбөр бодогдоно.
- Төлбөрийн цикл №2: Сарын 15-нээс 20-ны өдрүүдэд төлбөр бодогдоно.
Нас барсан хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ цуцлахад хэрэглэгчийн ар гэрийн хүн үйлчилгээний салбарт хандаж гэрээг цуцлуулах боломжтой. Бүрдүүлэх материалууд:
- Нас барсны гэрчилгээ
- Тухайн хэрэглэгчээр овоглосон төрсөн үр хүүхэд бол иргэний үнэмлэх
- Овоглодоггүй (ээж нь нас барсан) бол төрсний гэрчилгээг иргэний үнэмлэхийн хамт. Гэрчилгээ байхгүй бол ТҮЦ машинаас авсан төрсний гэрчилгээний лавлагаа
- Гэр бүлийн хүн бол гэрлэлтийн батлах
- Гараар бичсэн өргөдөл
Гадаадад байгаа хэрэглэгч үйлчилгээний гэрээ цуцлахад Заавал итгэмжлэл болон консулын газрын бичгээр тухайн итгэмжлэгдсэн иргэн бичиг баримттайгаа өөрийн биеэр салбарт очиж гэрээг цуцлуулах боломжтой.