UNIVISION
Нэмэлт үйлчилгээTraffic channel апп үйлчилгээ

Traffic channel апп үйлчилгээ

Traffic channel үйлчилгээний тухай

IPTV дээрх Traffic channel апп-г ашиглан Traffic channel нэмэлт сувгийн замын камеруудыг сольж үзэх боломжтой. Traffic channel нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дүрсийг бодит цагт IPTV рүү шууд дамжуулдаг төлбөрт сувгийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод байршуулсан камеруудын тусламжтайгаар замын хөдөлгөөний нөхцөл байдлыг та гэрээсээ харах боломжтой. Үнэ: 2'000₮ /1 сар/

  1. Traffic channel нэмэлт сувгийг идэвхжүүлэхэд сар бүр автоматаар сунгагдах ба автомат сунгалтаа цуцлах боломжтой.
  2. Сувгийн автомат сунгалтыг хугацаанаас нь өмнө цуцалсан ч, идэвхтэй хугацааг дуустал сувгаа үзэх боломжтой байна.

Traffic channel идэвхжүүлэх, цуцлах болон ашиглах заавар

Traffic channel нэмэлт суваг идэвхжүүлэх заавар:

Та Toki апп, Unitel апп ашиглан Traffic channel нэмэлт сувгийн багцыг идэвхжүүлэх боломжтой.

  1. Toki апп-р нэмэлт суваг идэвхжүүлэх заавар
  2. Unitel апп-р нэмэлт суваг идэвхжүүлэх заавар
Санамж:

Нэмэлт сувгийн багц нь автомат сунгалттай ба идэвхжүүлсэн багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдана.

Traffic channel нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцлах заавар:

Traffic channel нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцалсан тохиолдолд тухайн багцын хүчинтэй хугацаанд суваг үзэх боломжтой байна.

Та Toki апп, Unitel апп ашиглан нэмэлт сувгийн багцаа цуцлах боломжтой.

  1. Toki апп ашиглан нэмэлт сувгийн багцаа цуцлах заавар
  2. Unitel апп ашиглан нэмэлт сувгийн багцаа цуцлах заавар

Traffic channel апп-аар замын хөдөлгөөний камеруудыг харах заавар:

  1. Зурагтын Menu хэсгийн 'Апп & Тоглоом' цэс рүү орж
  2. 'Traffic channel' апп-г нээж
  3. Зурагтны удирдлага ашиглан камеруудын нэр дээр дарж сольж үзэх боломжтой.

FAQ