eSIM гэдэг нь шинэ дугаар авахдаа QR код уншуулж, гар утсандаа тав хүртэлх дугаар татаж суулгах боломжтой дижитал үйлчилгээ бөгөөд eSIM-г салбарт хандан авч болно.
Салбарт хандаж eSIM авах заавар
Та Юнителийн бүх салбарт хандаж үйлчилгээний ажилтны заавраар eSIM-ийг гар утсандаа суулгах боломжтой. ЭНД дарж салбарын байршил харах боломжтой.
Unitel вэбсайт-р eSIM авах заавар
Unitel.mn вэбсайтаар eSIM ашиглан шинэ дугаар авах заавар:
1. Unitel вэбсайт руу ороод “Шинэ дугаар” цэс дээр дарна.
2. Үйлчилгээний төрлөө сонгоно.
3. Худалдан авах дугаараа сонгож дарна.
4. Сонгосон дугаараа шалгаад "Худалдаж авах төрөл" хэсгээс “eSIM”-г “Сонгох” дээр дарж ашиглах гар утас, төхөөрөмжөө сонгоно.
5. Дугаарын багцаа сонгоод “Үргэлжлүүлэх” дээр дарна.
6. “E-Mongolia бүртгэл” хэсгийг сонгож “ДАН” системээр нэвтэрч өөрийн мэдээллээ баталгаажуулна.
7. Хувийн мэдээллээ нягталж баталгаажуулаад, гарын үсгээ зурна.
8. НӨАТ-ын баримтын төрлөө сонгоод, и-мэйл хаягаа бөглөөд, төлбөр төлөх хэлбэрээ сонгож “Төлөх” дээр дарна.
9. Гүйлгээний төлөв “Амжилттай” болоход eSIM-н QR код гарч ирэх ба та өөрийн гар утасны eSIM тохируулах хэсэгт уншуулж ашиглана.
Шинэ дугаарын мэдээлэл
eSIM авах шинэ дугаарын үнэ болон дагалдах эрхийн мэдээлэл:
№ | Үйлчилгээний төрөл | eSIM Дугаарын үнэ | Дагалдах эрх |
1 | Smart days | 3000₮ |
Нэгж: 1000 Active хоног: 30 Valid хоног: 30 |
2 | Smart data | 10,000₮ |
Нэгж: 1000 Active хоног: 30 Valid хоног: 30 Дата: 5GB |
15,000₮ |
Нэгж: 5000 Active хоног: 30 Valid хоног: 30 Дата: 10GB |
||
3 | Smart talk | 10,000₮ |
Нэгж: 1000 Active хоног: 30 Valid хоног: 30 Дата: 50MB *Сүлжээндээ хязгааргүй яриа |
15,000₮ |
Нэгж: 5000 Active хоног: 30 Valid хоног: 30 Дата: 50MB *Сүлжээндээ хязгааргүй яриа |
||
4 |
Дараа төлбөрт 20, 22, 30, 33, 40, 50, 60, 100 Hybrid 10,15 |
Үндсэн нөхцлийн дагуу |
Зөвлөгөө: