Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

eSIM дугаараа устгасан бол дахин яаж суулгах вэ?

eSIM-ийн QR код нь зөвхөн анх идэвхжүүлсэн утсан дээрээ ашиглагдах боломжтой. Анх eSIM суулгасан гар утсандаа QR кодоо дахин уншуулж eSIM дугаараа сэргээж ашиглаарай.

Дараах сувгуудаас сонгон QR кодоо хараарай.

1. Өөрийн нэр дээр Юнителийн дугаартай бол Unitel.mn вэбсайт ашиглаарай. 

  • www.unitel.mn вэбсайт руу нэвтэрч дэлгэцийн баруун дээд буланд байрлах цэсээс eSIM дугаараа сонгоно. Дэлгэц дээр гарч ирсэн QR кодыг уншуулж eSIM-ээ идэвхжүүлнэ. 

2. Бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа харах

  • eSIM шинэ дугаар авахдаа бүртгүүлсэн и-мэйл хаягт QR код илгээгддэг. Бүртгүүлсэн и-мэйл хаягнаасаа QR кодоо хараарай.

3. Салбарт хандах

  • Юнителийн аль нэг салбарт хандан өөрийн нэр дээр бүртгэлтэй eSIM дугаараа сэргээлгэж QR код авах боломжтой.

Зөвлөгөө:

  • eSIM-г iOS үйлдлийн системтэй утсанд суулгах заавар харах бол ЭНД дараарай. 
  • eSIM-г android үйлдлийн системтэй утсанд суулгах заавар харах бол ЭНД дараарай. 
  • Салбарын байршил харах бол ЭНД дараарай.