Toki апп-д дараах зааврын дагуу бүртгүүлээрэй.
Toki апп татах бол Android, iOS дээр дараарай.
1. Toki апп татан суулгаж нээгээд хэлээ сонгоно.
2. Апп-н танилцуулгыг харах боломжтой.
3. Бүртгүүлэх дээр дарна.
4. Утасны дугаар болон нэр, овог, регистрийн дугаараа кириллээр бичиж оруулна.
5. “Нууц үг” хэсэгт апп-д нэвтрэх нууц үгээ оруулаад, “Нөхцөл болон нууцлал”-тай танилцан зөвшөөрч “Бүртгүүлэх” дээр дарна.
6. Бүртгүүлэх утасны дугаарт очсон 4 оронтой баталгаажуулах кодыг оруулан үргэлжлүүлэх суман дээр дарна.
7. Гүйлгээ хийхдээ ашиглах 4 оронтой нууц кодоо зохион оруулна.
8. Гүйлгээ хийхдээ ашиглах 4 оронтой зохион оруулсан нууц кодоо дахин давтан оруулах ба ингэснээр Toki хэтэвч үүснэ.
9. Та өөрийн бүртгэлээ E-Mongolia-р эсвэл иргэний үнэмлэхээр баталгаажуулснаар цахим мөнгөний гүйлгээний эрхээ өсгөх боломжтой. Эсвэл “Алгасах” дээр дарж болно.
10. Бүртгэл амжилттай үүсэхэд Toki апп руу нэвтэрч дараах байдлаар нүүр хуудас харагдана.
Санамж:
- Хэрэглэгч 14 наснаас дээш байх.
- iOS утас хэрэглэдэг бол 10.0 үзүүлэлттэй, iPhone 5 болон түүнээс дээш загварын гар утсан дээр ашиглахыг анхаараарай.
- Android утас хэрэглэдэг бол Android 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй утсан дээр ашиглахыг анхаараарай.
Зөвлөгөө:
- Цахим мөнгөний гэрээ хийснээр таны хэтэвчний лимит өсөж 20,000,000₮ болно.
- Монгол дугааргүй хэрэглэгч E-mongolia бүртгэлээр Unitel вэбсайт-аас IP77 дугаар авах боломжтой.
- Toki апп ашиглан IP77 шинэ дугаар авах заавар харах бол ЭНД дараарай.
- IP77 дугаараар бүртгүүлсэн тохиолдолд баталгаажуулах код одоогийн ашигладаг Zoiper болон бусад voip аппликейшн руу илгээгдэнэ.