Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki credit карт ашиглах заавар

Дараах Toki credit үйлчилгээний тухай болон credit карт ашиглах заавар мэдээллүүдтэй танилцаарай.

Toki Credit үйлчилгээний тухай

Toki Credit нь өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээнүүдийг зээлээр авах боломжтой төлбөрийн виртуал карт бөгөөд та зээлийн эрхээ өндөр шалгуургүйгээр, богино хугацаанд тооцоолуулж, хялбар, хурднаар үйлчилгээ авах боломжтой. Цахим мөнгөний гэрээ байгуулан Credit картын эрхээ тооцоолуулан энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой болно.

Зээлийн хэмжээ: 50'000₮-500'000₮ /кредит картын ашиглалт болон эргэн төлөлтөөс хамаарч 1'000'000₮ хүртэл өсөх боломжтой/.
Хүү: 4% /кредит картын ашиглалт болон эргэн төлөлтөөс хамаарч 3% хүртэл буурах боломжтой/.
Гүйлгээний шимтгэл: 100₮ - 1'000₮.

 

Цахим мөнгөний гэрээ байгуулах заавар

1. Хэтэвч > Бүртгэл баталгаажуулах цэс рүү орно.
2. Цахим мөнгөний гэрээ хийх дээр дарна.
3. Гэрээтэй танилцан гарын үсэг зурна.

Бүртгэл баталгаажуулах боломжууд:
1. Emongolia-р баталгаажуулах.
2. Юнителийн дугаараар баталгаажуулах.
3. Иргэний үнэмлэхээр баталгаажуулах.

 
 

Зээлийн эрхээ тооцоолох заавар

1. Хэтэвч > Кредит карт > Эрх тооцоолох дээр дарна.
2. Үйлчилгээний нөхцөл зөвшөөрнө.
3. Хувийн мэдээллээ оруулна.
4. ЗМС/НДШ мэдээлэл оруулна. /алгасаж болно/
5. Таны кредит эрх 10 мин дотор тооцоологдоно.

 
 

Toki Credit карт ашиглах заавар

Дараах Toki Credit карт ашиглах заавартай танилцаарай.

Toki Credit карт ашиглан худалдан авалт хийх заавар

 

Toki Credit карт ашиглан төлбөр төлөх заавар

 

Toki Credit карт ашиглан онлайн худалдан авалт хийх заавар

 
 

Toki Credit карт ашиглан худалдан авалтын төлбөр төлөх боломжтой буюу Toki Pay нэвтэрсэн үйлчилгээний газруудаас худалдан авалт хийн төлбөр төлөх үедээ QR кодыг Toki апп доторх камераараа уншуулаад Credit картаа сонгоход л хангалттай.

1. Хэтэвч > QR код уншуулах дээр дарна.
2. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-г сонгоно.

 

Та Toki апп-ын үйлчилгээнүүдийг авахдаа Toki Credit карт ашиглан төлбөр төлөх боломжтой. 

Жишээ нь Юнивишний гэрээний төлбөр төлөхдөө:

1. Үйлчилгээ > ТВ, интернэт > Юнивишн цэс рүү орно.
2. Төлбөрийн мэдээллээ шалган Төлөх дарна.
3. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-г сонгоно.

Та Toki Pay нэвтэрсэн онлайн дэлгүүр, сайтуудаас худалдан авалт хийх үедээ төлбөрийн сонголтоос Toki апп-г сонгон бүртгэлтэй дугаартаа нэхэмжлэх хүлээн авч, Toki Credit карт ашиглан төлөх боломжтой.

1. Online, web төлбөр төлөх > Toki-г сонгоно.
2. Toki апп-н notification хэсэгт ирсэн нэхэмжлэл дээр даран Төлөх дарна.
3. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-г сонгоно.

 
 
 

Зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл харах заавар

Зээлийн дэлгэрэнгүй харах заавар:

Хэтэвч > Credit > Дэлгэрэнгүй харах

Гүйлгээний дэлгэрэнгүй харах заавар:

Хэтэвч > Credit > Дэлгэрэнгүй харах

 
 

Зээлийн эргэн төлөлт хийх заавар

Та зээлийн эргэн төлөлт хийх дараах заавруудтай танилцаарай.

Кредитийн нэхэмжлэх төлөх

 

Кредитээ урьдчилан төлөх

 

Кредит зээлээ хаах

 
 

Сар бүрийн 1-нд зээлийн эргэн төлөлтийн нэхэмжлэх явуулах ба тухайн сарын 15-ны дотор төлнө.

1. Toki апп notification хэсэгт ирсэн нэхэмжлэл дээр даран Төлөх дарна.
2. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-аас бусад аргыг сонгоно.

 

Хэрэглэгч та эргэн төлөлтөө хүссэн үедээ урьдчилан төлөх боломжтой байна. 

1. Хэтэвч > Credit > Төлөх дүнгээ оруулан Төлөх дээр дарна.
2. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-аас бусад аргыг сонгоно.

1. Төлөх доод дүнгээр төлөх

2. Өөр дүнгээр төлөх. Өөр дүнгээр төлөх үед эргэн төлөлт хийх хамгийн бага дүн 5'000₮ байна.

Та нэхэмжлэл гарсан эсэхээс үл хамааран зээлийг бүтнээр нь хаах боломжтой.

1. Хэтэвч > Credit > Хаах дүнгийн ард байрлах Төлөх дээр дарна.
2. Төлбөрийн арга сонгохдоо Credit card-аас бусад аргыг сонгоно.