Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Toki мини апп ашиглан хэрхэн дата багцын хүсэлт илгээх вэ?

Toki мини апп ашиглан дата багцын хүсэлт илгээх зурган заавар:

1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.

2. Нүүр хуудасны “үйлчилгээ” хэсгийн “нэгж, дата авах” дээр дарна.

3. “Нэгж, дата авах” цэсийн “Дата” бот руу орно.

4. “Хүсэх” дээр дарж хүсэлт илгээх дугаараа оруулна. 

5. Дата багцаа сонгоно. 

6. Баталгаажуулах асуултад “тийм” дээр дарна.  

7. Хүсэлт амжилттай илгээгдэхэд доорх байдлаар харагдана.

Санамж:

  • Хэрэглэгч 14 наснаас дээш байх.
  • iOS утас хэрэглэдэг бол: 10.0 үзүүлэлттэй, iPhone 5 болон түүнээс дээш загварын гар утсан дээр ашиглахыг анхаараарай. 
  • Android утас хэрэглэдэг бол Android 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй утсан дээр ашиглахыг анхаараарай.
  • Дата багцын хүсэлт илгээхэд таны хүссэн дата багцын төлбөр хүсэлт илгээж буй хэрэглэгчийн төлбөр дээр гарахыг анхаараарай.

Зөвлөгөө: 

  • Toki апп татах бол AndroidiOS дараарай.
  • Дата багцын мэдээлэлтэй танилцах бол ЭНД дараарай. 
  • Toki апп-д бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлэх заавартай танилцаарай.