Toki мини апп ашиглан нэгж авах зурган заавар:
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “үйлчилгээ” хэсгийн “нэгж, дата авах” дээр дарна.
3. “Нэгж, дата авах” цэсийн “нэгж” бот руу орно.
4. “Авах” дээр дарахад таны Toki-д бүртгэлтэй Юнителийн дугаар автоматаар татагдана.
5. Цэнэглэх нэгжийн хэмжээгээ сонгоно.
6. Баталгаажуулах асуултад “тийм” дээр дарна.
7. Төлөх сонголт дээрээ дарна.
8. E-barimt авах төрлөө сонгоно.
9. Төлбөр төлөх сувгаа сонгоод “төлөх” дээр дарна.
Санамж:
- Хэрэглэгч 14 наснаас дээш байх.
- iOS утас хэрэглэдэг бол: 10.0 үзүүлэлттэй, iPhone 5 болон түүнээс дээш загварын гар утсан дээр ашиглахыг анхаараарай.
- Android утас хэрэглэдэг бол Android 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй утсан дээр ашиглахыг анхаараарай.
- Нэгж авах дугаарын хэсэгт таны Toki апп-д бүртгүүлсэн дугаар автоматаар гарч ирэх тул дугаараа нягталж, хэрвээ бусдын дугаарт нэгж илгээх бол “бэлэглэх” цэс дээр дараарай.
Зөвлөгөө:
- Toki апп татах бол Android, iOS дараарай.
- Цэнэглэгч картын дагалдах эрхүүдийн мэдээлэлтэй танилцах бол ЭНД дараарай.
- Toki апп-д бүртгэлгүй бусад Юнителийн дугаарт нэгж авах бол “бэлэглэх” цэс дээр дараарай.
- Toki апп-д бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлэх заавартай танилцаарай.