Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Toki мини апп ашиглан хэрхэн нэгжийн хүсэлт илгээх вэ?

Toki мини апп ашиглан нэгжийн хүсэлт илгээх зурган заавар:

1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.

2. Нүүр хуудасны “Үйлчилгээ” хэсгийн “Нэгж, дата авах” дээр дарна.

3. “Нэгж, дата авах” цэсийн “Нэгж” бот руу орно.

4. “Хүсэх” дээр дарж  нэгж хүсэх дугаараа бичнэ.

5. Хүсэх нэгжийн хэмжээгээ сонгоно. 

6. Баталгаажуулах асуултад “Тийм” дээр дарна.

7. “Хаах” дээр дарж хүсэлт илгээгдэнэ.

Санамж:

  • Хэрэглэгч 14 наснаас дээш байх.
  • iOS утас хэрэглэдэг бол: 10.0 үзүүлэлттэй, iPhone 5 болон түүнээс дээш загварын гар утсан дээр ашиглахыг анхаараарай. 
  • Android утас хэрэглэдэг бол Android 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй утсан дээр ашиглахыг анхаараарай.

Зөвлөгөө:

  • Toki апп татах бол AndroidiOS дараарай.
  • Toki апп-д бүртгэлгүй бол ЭНД дарж бүртгүүлэх заавартай танилцаарай.