Toki апп ашиглан дата авах, бэлэглэх, зээлэх, дата хүсэлт илгээх, банкны карт холбох дараах заавруудтай танилцаарай.
Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид дата авах, бэлэглэх, бусдаас дата хүсэх боломжтой.
Урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид дата авах, бэлэглэх, зээлэх боломжтой.
Toki апп татах бол Android, iOS дээр дараарай.
Дата авах
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “Төлбөр” хэсгийн “Дата, Нэгж” дээр дарна.
3. “Дата, Нэгж” хэсгээс “Дата авах, бэлэглэх” цэс рүү орно.
4. “Авах” сонголт дээр дарахад авах боломжтой дата багцын мэдээллүүд харагдана.
5. Худалдан авах дата багц дээр дарж, гарч ирэх баталгаажуулах асуултад “Тийм” товч дээр дарна.
6. "Toki-р төлөх” болон “Нэгжээр төлөх” сонголтоос сонгоно.
7. "Нэгжээр төлөх” сонголт дээр дарахад нэгжийн үлдэгдэл хүрэлцэж байгаа тохиолдолд дата багц амжилттай идэвхжсэн мэдээллийг харуулна.
8. "Toki-р төлөх сонголт” дээр дарна. E-barimt авах төрлөө сонгоно.
9. Төлбөр төлөх банкаа сонгоод “Төлөх” товч дээр дарна.
10. Банкаар хийгдэх гүйлгээ амжилттай болоход Тoki апп-н гүйлгээний кодоо оруулан баталгаажуулна.
11. Үйлдэл амжилттай болсон мэдээллийг харуулна.
Дата бэлэглэх
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “Төлбөр” хэсгийн “Дата, нэгж” дээр дарна.
3. “Дата, нэгж” хэсгээс “Дата авах, бэлэглэх” цэс рүү орно.
4. “Бэлэглэх” сонголт дээр дарна. Дата бэлэглэх утасны дугаарыг оруулна.
5. Мэндчилгээ хэсгээс мэндчилгээний үг сонгох, бичих боломжтой.
6. Бэлэглэх дата багцаа сонгоно. Харуулах мэдээлэлд “Тийм” товч дарна.
7. Toki-р төлөх сонголт дээр дарна. E-barimt авах төрлөө сонгоно.
8. Төлбөр төлөх банкаа сонгоод “Төлөх” товч дээр дарна.
9. Банкаар хийгдэх гүйлгээ амжилттай болоход Тoki апп-н гүйлгээний кодоо оруулан баталгаажуулна.
10. Гүйлгээ амжилттай хийгдсэн мэдээллийг харуулна.
Дата зээлэх
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “Төлбөр” хэсгийн “Дата, нэгж” дээр дарна.
3. “Дата, нэгж” хэсгээс “Дата авах, бэлэглэ” цэс рүү орно.
4. “Зээлэх” сонголт дээр дарна. Зээлэх боломжит дүнг харуулна.
5. Зээлэх датаг сонгон дарахад харуулах мэдээллээс “Тийм” товч дарна.
6. Үйлдэл амжилттай болоход “Зээл амжилттай идэвхжлээ” мэдээллийг харуулна.
Дата хүсэх
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “Төлбөр” хэсгийн “Дата, нэгж” дээр дарна.
3. “Дата, нэгж” хэсгээс “Дата авах, бэлэглэ” цэс рүү орно.
4. “Хүсэх” сонголт дээр дарна. Хүсэлт илгээх дугаарыг оруулна.
5. “Мэндчилгээ” хэсгээс мэндчилгээний үг сонгох, бичих боломжтой.
6. Хүсэлт илгээх дата багцаа сонгоно. Харуулах мэдээлэлд “Тийм” товч дарна.
7. Үйлдэл амжилттай хийгдсэн мэдээллийг харуулна.
Банкны картаа холбох
Банкны картаа холбосноор цаашид үйлчилгээний төлбөрөө төлөхдөө банк апп руу үсрэх гэх мэт олон үйлдэл хийхгүй маш хурдан хялбараар гүйлгээ хийх боломжтой юм.
1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.
2. Нүүр хуудасны “Хэтэвч” цэс дээр дарна.
3. “Банкны карт нэмэх” товч дээр дарна.
4. Банкны картын нүүр хэсэгт байрлах 16 орон бүхий дугаар, карт эзэмшигчийн нэр, картын хүчинтэй хугацааг оруулна. Картын ард байрлах 3 оронтой CVV кодыг оруулаад “Үргэлжлүүлэх” товч дээр дарна.
5. Банкны картыг холбоход баталгаажуулалт хийхийн тулд 1₮-н зарлага хийгдэх бөгөөд картын бүртгэлтэй утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээн, тухайн илгээсэн 4 оронтой кодыг доорх хэсэгт оруулан “Төлөх” товч дээр дарахад баталгаажуулалт хийгдэнэ.
6. Карт холбох үйлдэл амжилттай хийгдэхэд “Карт” хэсэгт холбосон картын мэдээллийг харуулна.