Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki апп-р нэгж авах, бэлэглэх, зээлэх болон бусдаас нэгж хүсэх

Toki апп ашиглан нэгж авах, бэлэглэх, зээлэх, нэгжийн хүсэлт илгээх дараах заавруудтай танилцаарай.

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид нэгж авах, бэлэглэх, зээлэх, бусдаас нэгж хүсэх боломжтой.

Дараа төлбөрт дугаарын хэрэглэгч нэгж авах /зөвхөн дататай нэгжийн сонголт харагдана/, нэгж бэлэглэх боломжтой.

Toki апп татах бол Android, iOS дээр дараарай. 

Нэгж авах

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид нэгж авах боломжтой ба дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид нэгж авах хэсэгт нь зөвхөн дататай нэгжийн сонголт харагдана.

1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Утасны дугаараа оруулаад, авах нэгжийн хэмжээг сонгоно.
4. U-Point оноогоо ашиглан төлөх бол U-Point ашиглах дээр дарна.
5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
6. eBarimt харах дээр даран төлбөрийн баримтаа харах боломжтой.

 
 

Нэгж бэлэглэх

Урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт болон дараа төлбөрт дугаарын бүх хэрэглэгчид нэгж бэлэглэх боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Нэгж бэлэглэх дугаараа оруулаад, нэгжээ сонгоно.
4. U-Point оноогоо ашиглан төлөх бол U-Point ашиглах дээр дарна.
5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
6. eBarimt харах дээр даран төлбөрийн баримтаа харах боломжтой.

 
 

Нэгж зээлэх

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид нэгж зээлэх боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Зээлэх дээр дарна.
4. Зээлэх нэгжийн хэмжээгээ сонгоно.
5. Зээлээ эргэн төлөхдөө Зээл төлөх дээр дарж төлнө.

 
 

Нэгж хүсэх

Урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт болон дараа төлбөрт дугаартай хэрэглэгчид нэгжийн хүсэлт илгээх боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Хүсэх дээр дарна.
4. Хүсэлт илгээх дугаараа оруулна.
5. Хүсэлт илгээх нэгжийн хэмжээг сонгоод илгээнэ.