Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Unitel вэбсайт руу нэвтэрч багц хооронд яаж шилжих вэ? /Урьдчилсан төлбөрт/

Unitel вэбсайт руу нэвтэрч багц хооронд шилжих зурган заавар:

1. Unitel вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах хүний дүрс бүхий нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа оруулахад нэг удаа нэвтрэх 4 оронтой код гар утсанд тань мессэжээр ирэх бөгөөд тухайн кодоо оруулж Үргэлжүүлэх хэсэгт дарна.

3. Бүтээгдэхүүн цэсний урьдчилсан төлбөрт үйлчилгээг сонгоно.

4. Урьдчилсан төлбөрт цэсийн багц шилжих хэсгийг сонгоод багц солих хэсэгт дарна.

5. Автоматаар гарч ирэх багцын мэдээллээ хянаж сонгох товч дарна.

Зөвлөгөө: 

  • Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.