Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Ухаалаг данс үйлчилгээг ашиглах заавар

Автоматаар цэнэглэгддэг ухаалаг данс үйлчилгээний дараах мэдээлэлтэй танилцаарай.

Нэгж дуусна гэж санаа зовох хэрэггүй боллоо. Ухаалаг данс үйлчилгээг идэвхжүүлснээр нэгжийн үлдэгдэл 100₮-с бага болох бүрд автоматаар 1'000₮ нэгжээр цэнэглэгдэнэ. Уг үйлчилгээг зөвхөн нэгжийн зээлийн эрхтэй урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид идэвхжүүлсэн тохиолдолд ашиглана.

Ухаалаг данс үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Ухаалаг данс үйлчилгээг идэвхжүүлснээр нэгжийн үлдэгдэл 100₮-с бага болох бүрд автоматаар 1000₮ нэгжээр цэнэглэгдэнэ. Ухаалаг данс үйлчилгээг авсан эхний 2 өдөр шимтгэлгүй байх ба 3 дахь өдрөөс эхлэн 10% шимтгэлтэй байна.

Ухаалаг данс үйлчилгээг идэвхжүүлэхдээ:

  • Үйлчилгээг идэвхжүүлэх дугаараасаа 1444 тусгай дугаарт YES гэж бичиж илгээнэ.
 
 

Ухаалаг данс үйлчилгээг цуцлах заавар

Ухаалаг данс үйлчилгээг цуцлахдаа:

  • Үйлчилгээг цуцлах дугаараасаа 1444 тусгай дугаарт Delete гэж бичиж илгээнэ.
 
 

Ухаалаг данс үйлчилгээний эргэн төлөлт хийх заавар

Ухаалаг данс үйлчилгээний эргэн төлөлтийг хийхдээ хэрэглэгч бүх төрлийн цэнэглэгч карт, мобайл дилер, банк болон вэбсайтаас нэгж авч дансаа цэнэглэхэд суутгагдана.

 
 

 

Санамж:

  • Үйлчилгээг идэвхжүүлсэн тохиолдолд нэгжийн үлдэгдэл 100₮-с бага болох бүрд хэрэглэгчийн дансанд 1000₮ автоматаар нэмэгдэхийг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Ухаалаг данс үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 1444 дугаарт AUTOINFO гэж илгээгээрэй.