Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Олон улсын Од (*) гарцын багцыг идэвхжүүлэх, ашиглах

Олон улсын Од (*) гарцын үйлчилгээг хэрхэн ашиглахтай холбоотой мэдээллүүдтэй танилцан дараах багцын төрлүүдээс сонгон өөрт хялбар сувгаар идэвхжүүлээрэй.

Олон улс руу Од (*) гарцаар холбогдох тохиолдолд үйлчилгээг заавал багцаар нь идэвхжүүлэх шаардлагагүй ба барьцаа төлбөргүй үйлчилгээ тул шууд дуудлага хийх боломжтой.

Од (*) гарцыг ашиглан дуудлага хийх заавар

Од (*) гарцыг ашиглан олон улсын дуудлага хийх заавар:

  • *+Улсын код+Утасны дугаар+Залгах товч дээр дарна. Жишээ нь: Хятад (86 кодтой) улс руу дуудлага хийхдээ *8615245213 гэж дуудлага хийнэ.

Таны гар утас од тэмдэг (*) танихгүй тохиолдолд 1668-ыг ашиглан дуудлага хийх боломжтой.

  • 1668+Улсын код+Утасны дугаар+Залгах товч дээр дарна. Жишээ нь: Хятад улс руу залгахдаа 16688615245213 гэж дуудлага хийнэ.

Юнител вэбсайт ашиглан улсуудын ярианы тарифыг ЭНД дарж дуудлага хийх улсаа сонгоод хараарай.

 
 

Од гарцын ярианы төлбөр бодогдох зарчим

Од гарцын ярианы төлбөр нь тухайн дуудлага хийгдэж буй улсаас хамааран дуудлага хийх нэг минутын ярианы төлбөр 188₮-688₮-ийн хооронд байх ба Урьдчилсан, Дараа, Хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч ижил төлбөртэй дуудлага хийнэ.

Юнител вэбсайт ашиглан улсуудын ярианы тарифыг ЭНД дарж дуудлага хийх улсаа сонгоод харах боломжтой.

Од гарцын ярианы төлбөр 6 секунд тутам тооцогддог бөгөөд таны залгаж буй бүсээс хамааран 1 минутын үндсэн үнийг 10-т хувааж бодно. Жишээ нь: Та хятад улс руу дуудлага хийж, 75 секунд ярьсан гэж бодоход: 1мин=188 төгрөг. Ярианы төлбөр 6 секунд тутам бодогдож, 3 дахь 6 секунд тоологдож эхэлсэн учраас 1 минутын ярианы төлбөр буюу 188-ын 10-ны нэг болох 18.8-ыг 3-аар үржүүлээд 56.4-ийг 1 минутын үнэ болох 188 дээр нэмж үндсэн ярианы төлбөр бодогдоно.

 
 

Од (*) гарцын ярианы багц идэвхжүүлэх заавар

Дараах сувгуудаар Од (*) гарцын ярианы багц идэвхжүүлэн доорх улсууд руу ярих боломжтой.

Улс  Улсын код
Хятад 86
Солонгос 82
Америк 1
Канад 1
Хонг Конг 852
Герман 49
Англи 44
Япон 81
Сингапур 65
Тайланд 66

Unitel вэбсайтаар идэвхжүүлэх заавар

 

Мессэжээр идэвхжүүлэх заавар

 
 
 

Од (*) гарцын ярианы багцаа ЭНД дарж Unitel вэбсайтаар нэвтэрч идэвхжүүлэх боломжтой.

1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.

 3. “Бүтээгдэхүүн” хэсэгт дарна.

 4. “Олон улсын үйлчилгээ” хэсгийг сонгоно.

5. “Олон улсын яриа мессэж” хэсэгт дарна.

6. Од гарцын багцаа сонгон “Авах” товч дээр дарна.

7. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар багц амжилттай идэвхэжнэ.

Од (*) гарцын ярианы багцыг идэвхжүүлэхдээ доорх хүснэгтийн дагуу харгалзах багцын кодыг 1668 тусгай дугаарт мессэжээр илгээнэ.

Од гарцын ярианы багцууд:

Үнэ Илгээх код Ярих минут Хүчинтэй хугацаа
5'000₮ 30M 30 30 хоног
9'000₮ 60M 60 30 хоног
15'000₮ 120M 120 30 хоног
50'000₮ 500M 500 30 хоног
 
 
 

Од (*) гарцын ярианы багцын үлдэгдэл шалгах заавар

Багц идэвхэжсэн өдрөөсөө хойш 30 хоногт хүчинтэй ба хэрэглэгч энэ хугацаанд багцаа ашиглаж дуусаагүй бол 30 дахь өдрийн 23:59:59 цагт хэрэглэгчийн данснаас автоматаар устана.

  • 1668 дугаарт SEE гэсэн мессэж илгээн багцын үлдэгдэл эрхээ шалгах боломжтой.
 
 

 

Санамж:

  • Ярианы багцын эрх болон хүчинтэй хугацаа дуусахад дахин автоматаар идэвхжихгүй.
  • Хэрэглэгч дуудлага хийж байх үед ярианы багц нь дууссан тохиолдолд үлдсэн хугацаанд тариф бодогдож эхэлнэ.
  • Ярианы багцын алхам нь * гарцын ярианы алхмаар буюу 6+6 секундээр тооцогдоно.