Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Олон улсын 008 гарцын тухай болон ашиглах заавар

Дараах олон улсын 008 гарцын тухай мэдээллүүдтэй танилцан зааврын дагуу ашиглаарай.

Та 008 гарцыг ашиглан олон улсын дугаар руу чанарын өндөр төвшинд дуудлага хийж, мессэж бичих боломжтой ба барьцаа төлбөргүй үйлчилгээ тул ямар нэгэн багц идэвхжүүлэлгүй шууд дуудлага хийх боломжтой.

008 гарцын мессэж болон ярианы тарифын мэдээлэл

Дараах үйлчилгээний төрөл дээр дарж тарифын мэдээлэлтэй танилцаарай.

Мессэж илгээх тариф

 

Ярианы тариф

 
 

008 гарцыг ашиглан олон улс руу мессэж илгээхэд улсаас хамаарч 1 мессэжний тариф харилцан адилгүй өөр байна.

Олон улс руу мессэж илгээх үнэ тарифын мэдээлийг ЭНД дарж Unitel вэбсайтаас харах боломжтой.

 

Олон улс руу 008 гарцаар дуудлага хийсэн тохиолдолд ярианы алхам 6 секунд тутамд бодогдоно. 7 дахь секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцогдоно. Дуудлага хийгдэж буй тухайн улсаас хамааран нэг минутын ярианы төлбөр өөр өөр байх ба Урьдчилсан, Дараа, Хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч ижил төлбөртэй дуудлага хийнэ. 

Олон улс руу дуудлага хийх үнэ тарифын мэдээлийг ЭНД дарж Unitel вэбсайтаас харах боломжтой.

Топ 10 улсын ярианы болон мессэж тариф:

Улс Улсын код Ярианы тариф* Мессэж тариф*
Хятад 86 400₮ 130₮
Солонгос 82 400₮ 130₮
Америк 1 400₮ 170₮
Канад 1 400₮ 170₮
Хонг Конг 852 688₮ 200₮
Герман 49 1'488₮ 380₮
Англи 44 1'888₮ 300₮
Япон 81 400₮ 130₮
Сингапур 65 400₮ 200₮
Тайланд 66 400₮ 170₮
*НӨАТ орсон үнэ
 
 
 

008 гарц ашиглан дуудлага хийх, мессэж бичих заавар

Дараах үйлчилгээ авах сонголт дээр дарж заавартай танилцаарай.

Дуудлага хийх

 

Мессэж

 
 

008 гарц ашиглан олон улс руу дуудлага хийх заавар:

  • 008+Улсын код+Утасны дугаар+залгах товч дээр дарна. Жишээ нь: Хятад (86 кодтой) улс руу дуудлага хийхдээ 0088615245213 гэж дуудлага хийнэ.
 

008 гарц ашиглан олон улс руу мессэж бичих заавар:

  • 008+улсын код+утасны дугаараа оруулан мессэж илгээнэ. Жишээ нь: Хятад (86 кодтой) улс руу мессэж илгээхдээ 0088615245213 гэж мессэж илгээнэ.
 
 
 

 

Санамж:

  • Олон улсын 008 гарцын ярианы багц идэвхжүүлэх боломжгүй, харин олон улсын од (*) гарцаар ярианы багц идэвхжүүлэх боломжтой тул ЭНД дарж заавартай танилцаарай.