Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнител агентаас авч болох үйлчилгээнүүд

Дараах юнител агентын тухай мэдээлэл болон түүнээс авч болох үйлчилгээний төрлүүдтэй танилцаарай. 

Юнител агентын тухай мэдээлэл

Юнител агент нь E-Pos буюу карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан Юнителийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх борлуулагч юм. Олон төрлийн цогц үйлчилгээг карт уншигч төхөөрөмжөөс авснаар хэрэглэгчдэд цаг хэмнэх боломж олгож, илүү хялбар аргаар хурдан шуурхай ажлаа амжуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Юнител агентаас үйлчилгээ авахыг хүссэн хэрэглэгч банкны карт уншигч ашиглан гүйлгээ хийх боломжтой бөгөөд тэр дор нь НӨАТ-ын баримт хэвлэж өгдгөөрөө давуу талтай юм.

 
 

Юнител агентын үзүүлэх үйлчилгээ

Юнител Агент нь дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ. 

Юнител

  • Урьдчилсан, Хосолсон, Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар авах /Иргэний  үнэмлэх, төрсний гэрчилгээг авчрах шаардлагатай/
  • Сим сэргээх /Зөвхөн Орон нутгийн Агентаар тус үйлчилгээг үзүүлэх боломжтой/
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар цэнэглэх
  • Хосолсон, Дараа төлбөрт үйлчилгээний дугаарийн төлбөр төлөх
  • Гэр интернет цэнэглэлт
  • Гэр интернет төлбөр төлөлт
 
 

Юнивишн

  • Төлбөр төлөх
  • Ддиш ТВ: Цэнэглэлт хийх, Багц сунгах
  • Мобайл диллер цэнэглэх