Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Устсан дугаарыг авах

Таны ашиглаж байсан дугаар системээс устан дахин худалдаанд гарсан тохиолдолд авах боломжтой ба үйлчилгээний төрлөөс хамааран ямар нөхцөлд дугаар устах талаар дараах мэдээлэлтэй танилцаарай.

Урьдчилсан төлбөрт дугаар

Дугаарын гарах ярианы эрх хаагдсанаас хойш 14 хоногийн дараа орох ярианы эрх хаагдана, орох болон гарах ярианы эрх хаагдсанаас хойш 60 хоногийн дараа таны дугаар системээс устах болно. 

Таны дугаар худалдаанд гарсан тохиолдолд та дугаараа худалдан авч ашиглах боломжтой.

 
 

Дараа төлбөрт дугаар

Дугаараа ашиглахгүй 3 сар болсон тохиолдолд системээс автоматаар устана, таны дугаар дахин худалдаанд гарсан тохиолдолд та дугаараа худалдан авч ашиглах боломжтой.

 
 

 

Санамж:

  • Устсан дугаар дахин шинээр худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байна.
 

 

Зөвлөгөө:

  • Та азын алтан, мөнгөн дугаартай бол дугаар устсан өдрөөс хойш 30 хоногийн дотор үндсэн салбарт хандан хүсэлт гарган бүртгэлийн хураамж, барьцаа төлбөрөө төлөн дугаараа дахин худалдан авах боломжтой.
  • Шинэ дугаар худалдан авах бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.