Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki Call үйлчилгээний тухай болон ярианы багцын мэдээлэл, багц авах заавар

IP77 үйлчилгээ шинэчлэгдэж Toki Call үйлчилгээ болсон бөгөөд үйлчилгээний тухай мэдээлэл болон ярианы багцын мэдээлэл, багц авах дараах заавруудтай танилцаарай.

Toki call үйлчилгээний тухай

Toki Call үйлчилгээ нь гадаадаас Монголын бүх операторын дугаар руу хямд үнээр дуудлага хийж, дуудлага хүлээн авах боломжтой үйлчилгээ юм.

  • Гадаадад Юнителийн дугаараа Toki call үйлчилгээнд холбож ашиглаж байсан бол Монголд ирээд Юнителийн дугаараа заавал салгах шаардлагатайг анхаараарай.
  • Уг үйлчилгээ нь зөвхөн гадаадад байхдаа ашиглах учир Монголд ашиглах боломжгүй.
  • Toki Call үйлчилгээ нь аппликейшнд суурьласан үйлчилгээ тул гадаадаас ашиглахдаа гар утсаа интернэтэд холбосон байх шаардлагатай.
  • Шинэ дугаар аваад 30 хоног хэрэглээ хийгээгүй тохиолдолд устана.
  • 77-той дугаараар хэрэглээ хийгээгүй 90 хоносон тохиолдолд дугаар устана.
 
 

Toki call үйлчилгээний үнийн мэдээлэл

Toki Call үйлчилгээнд дугаараа холбосны дараа Toki хэтэвчээ хүссэн дүнгээрээ цэнэглээд дуудлага хийх боломжтой. Мөн 3 төрлийн ярианы багц худалдан авч хязгааргүй дуудлага хийх боломжтой.

Дугаарын үнэ:
• 77-той шинэ дугаар төлбөргүй.
Задгай үнэ:
• Яриа бүх сүлжээнд минут:   70₮.
Ярианы багц:
• Хязгааргүй яриа 7 хоног:      10’000₮
• Хязгааргүй яриа 30 хоног:    25’000₮
• Хязгааргүй яриа 90 хоног:    65’000₮.

 

Санамж:

  • Бүх оператор болон 77-той дугаар хооронд дуудлага хийхэд эхний 1-60 секунд нь 1 минутаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундын алхмаар тооцно.
  • 77-с бусад Юнителийн дугаартай хэрэглэгч давхар роуминг үйлчилгээний дата ашиглах боломжтой.
 
 
 

Toki call-д 77-той дугаар холбох заавар

Хэрвээ танд одоо ашиглаж байгаа (хуучин IP77) 77-той дугаар байгаа бол тус дугаараа холбоод ашиглах боломжтой.

1. Үйлчилгээ > Аялал цэс рүү орно.
2. Call мини апп руу орно.
3. 77-той дугаар холбох дээр дарна.
4. Утасны дугаар, нууц үгээ оруулан Дугаар холбох дээр дарна.

Зурган заавар

 
 

 

Санамж:

        77-той дугаарын нууц үгээ мартсан бол:

  • Миний хэсэгт “И-мэйл хаяг холбох” хэсэгт өөрийн баталгаат и-мэйл хаягийг бүртгүүлж дугаарын мэдээллээ авах боломжтой.
  • www.unitel.mn вэбсайтын онлайн чатаар ажилтантай холбогдох хэсгийг дарж нууц үгээ сэргээх боломжтой. /Дижитал сувгийн ажилтан Монголын цагийн хуваарийн дагуу ажиллана/
 
 
 

77-той шинэ дугаар авах заавар

Ta 77-той шинэ дугаарыг үнэ төлбөргүй аван ашиглах боломжтой бөгөөд дараах зааврын дагуу аваарай.

Toki апп-д бүртгэлгүй хэрэглэгч

1. Toki апп > Нэвтрэх хэсэгт Шинэ дугаар авах цэс дээр дарна (Заавал бүртгэл үүсгэж нэвтрэх шаардлагагүй.
2. Авахыг хүссэн дугаараа сонгоно.
3. И-мэйл хаягаа бүртгүүлнэ.
4. Үүсгэсэн дугаар болон нууц үгээ хадгалж аван Бүртгүүлэх дээр дарна.
5. Хувийн мэдээллүүдээ оруулж шинээр авсан дугаараараа нэвтэрч орно.

Зурган заавар

 
 

 

Санамж:

Та нэвтэрч ороод заавал “Хувийн мэдээллээ баталгаажуулах” шаардлагатайг анхаарна уу. Баталгаажуулснаар e-Mongolia болон банкны үйлчилгээнд дугаараа холбох боломжтой болно.

 
 
 

Toki апп-д бүртгэлтэй хэрэглэгч

1. Үйлчилгээ > Аялал цэс рүү орно.
2. Call мини апп руу орно.
3. 77-той дугаар шинэ дугаар авах дээр дарна.
4. Авахыг хүссэн дугаараа сонгоно.
5. И-мэйл хаягаа бүртгүүлнэ.
6. Үүсгэсэн дугаар болон нууц үгээ хадгалж аван Бүртгүүлэх дээр дарна.

Зурган заавар

 
 
 
 
 
 

Гадаадаас дуудлага хийж, мессэж бичих заавар

Уучлаарай, мессэж илгээх үйлчилгээ тун удахгүй нэвтрэх болно. 

 
 

 

Зөвлөгөө:

  • 77-той дугаарыг тохируулах заавар харах бол ЭНД дараарай.