Эхний гишүүнээ нэмснээр гэр бүлийн Collective групп үүсэх ба дараах зааврын дагуу группдээ гишүүн нэмэх боломжтой.
Групп үүсгэх, гишүүн нэмэх заавар:
- "NEMEH" гэж бичээд зай аван группт гишүүнээр нэмэх гэж буй хэрэглэгчийнхээ утасны дугаарыг оруулан 4422 дугаарт мессэж илгээнэ. Нэмэгдэх гишүүн таны хүсэлтийг зөвшөөрснөөр групп үүснэ.
- Гишүүн нэмэх: NEMEH 8xxxxxxx -> 4422
- Та эхний гишүүнийг нэмж групп үүсгэснээр группийн админ эрхтэй болно. Админ нь группт гишүүн нэмэх, хасах, группийг устгах эрхтэй байна. Та группийн өөр нэгэн гишүүн рүү админ эрхээ шилжүүлэх боломжтой.
- Админ эрх шилжүүлэх: Change 8xxxxxxx -> 4422
Групптэй холбоотой бусад заавар:
- Группт бүртгэлтэй гишүүдийг харах: GISHUUN -> 4422
- Группээс гарах: GROUP OFF -> 4422
- Групп устгах: DELETE -> 4422
- Группээс гишүүн хасах: HASAH 8xxxxxxx -> 4422
- Үйлчилгээний мэдээлэл авах: GROUP INFO -> 4422
- Заавар авах: GROUP HELP -> 4422
Санамж:
- Бусад операторын хэрэглэгчид Collective группийн тохиргоотой холбоотой дээрх мессэжүүдийг 134422 тусгай дугаарт илгээнэ.