Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Unitel вэбсайт-р эзэмшиж буй дугаарынхаа нэрийг хэрхэн шилжүүлэх вэ?

Unitel вэбсайт-р эзэмшиж буй дугаарынхаа нэрийг шилжүүлэх заавар:

Зурган заавар:

1. Unitel вэбсайтын бүтээгдэхүүн - нэмэлт үйлчилгээ цэс рүү орно.

2. Нэр шилжүүлэг цэс рүү ороорой.

3. E-mongolia бүртгэл сонгон үргэлжлүүлэх хэсэгт дарна. 

4. Нэр шилжүүлэх хүсэлт илгээх хэсэгт дараарай.

5. Нэр шилжүүлэх дугаараа оруулаад хүсэлт илгээх дарна.

6. Хүлээн авагчийн буюу дугаар шилжүүлж өгөх хэрэглэгчийн регистрийн дугаарын сүүлийн 4 оронг оруулаад хадгалах хэсэгт дараарай.

7. Дугаар шилжүүлэх хүсэлт амжилттай хадгалагдана. 

8. Нэр шилжүүлэг амжилттай хийгдэж хүлээн авагчид шилжүүлэх зөвшөөрөл олгогдоно. 

Санамж:

  • Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид вэбсайтаар нэр шилжүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн үйлчилгээний салбарт ирж тус үйлчилгээг авах боломжтой.
  • Нэр шилжүүлэг амжилттай болсны дараа collective группээс автоматаар гарахыг анхаараарай.
  • Юнител болон Гэр интернэтийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дугаарынхаа нэрийг шилжүүлэх тохиолдолд шилжүүлэн авч буй болон өгч буй хоёр тал хоёулаа өөрсдийн биеэр, бичиг баримттайгаа үйлчилгээний үндсэн салбарт очиж шилжүүлнэ.

Зөвлөгөө:

  • Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
  • Дугаарын нэр шилжүүлэх заавартай танилцах бол ЭНД дараарай.