Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Mmusic апп-р авах үйлчилгээний заавар

Mmusic апп ашиглан авах боломжтой дараах үйлчилгээнүүдийн заавартай танилцаарай.

Мmusic апп нь интернэттэй болон интернэтгүй үед ажиллах боломжтой 10'000 гаруй Монгол дуу, 1,2 сая гаруй гадаад дууны санг багтаасан оюуны өмчийн албан ёсны эрхтэй Монголын Үндэсний Стрийминг үйлчилгээ юм.

Mmusic апп-д бүртгүүлэх заавар

Mmusic апп-д дараах зааврын дагуу бүртгүүлээрэй.

1. Нэвтрэх хэсэгт “Бүртгүүлэх” товчийг дарна.

2. Өөрийн мэдээллээ бөглөж “Үргэлжлүүлэх” дээр дарахад таны бүртгэл үүснэ.

 
 

Дуу татах заавар

Mmusic апп нь интернэтгүй, сүлжээгүй үед ч ажиллах бөгөөд эхлээд интернэттэй үедээ та дуртай дуугаа татах шаардлагатай. Татсан дуунууд таны “Сан” хэсгийн “Татсан” цэс дотор хадгалагдана. Гадаад дууг татах боломжгүйг анхаараарай.

1. ММusic апп руу орж "Хайх" цэсээс хүссэн дуугаа дууны нэр болон уран бүтээлчийн нэрээр хайна.

2. Татах дуу руугаа ороод дууны урд байрлах .. (2 цэг) дээр дарна.

3. Дараах сонголтууд гарч ирэх ба “Татах” суман дээр дарснаар дуу татагдана.

4. Татсан дуунууд таны “Сан” цэсийн “Татсан” дотор хадгалагдана. Таны зүрх дарсан дуунууд “Дуртай” хэсэгт орно. “Миний микс” хэсэгт таны өөрийн үүсгэсэн дууны жагсаалт харагдана. Хэдэн ч дууны жагсаалт үүсгэх боломжтой.

 
 

Юнителийн хэрэглэгчид төлбөр төлөх заавар

Дараа төлбөрт дугаарын хэрэглэгч бол:

  • Дараа төлбөрт 30,000-с дээш багцад эхний 6 сар үнэгүй.
  • Дараа төлбөрт 30,000-с доош багцад сарын 3000₮-н үнэтэй байна.

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгч бол:

  • Өдрийн 150₮-н (Тухайн өдрийн 23:59:59 хүртэл хүчинтэй) үнэтэй байна.

U brand-н дугаартай хэрэглэгч бол:

  • Эхний 3 сар үнэгүй.

1. “Төлбөр” цэсийн "Юнителийн дугаараар төлөх" хэсгийг дарна.

2. “Утасны дугаар” хэсэгт өөрийн дугаараа бичсэнээр 4 оронтой нэг удаагийн баталгаажуулах код мессэжээр илгээгдэх ба “Пин код” хэсэгт кодоо оруулна.

3. Гүйлгээ амжилттай хийгдэж, үйлчилгээний эрх идэвхэжсэн тухай мэдээлэл дараах байдлаар харагдана.

 
 

Mmusic үйлчилгээг цуцлах заавар

Mmusic үйлчилгээг цуцлахдаа Mmusic апп ашиглаж болон Юнителийн дугаартай хэрэглэгчид бүртгэлтэй дугаараасаа тусгай дугаарт мессэж илгээн цуцлах боломжтой.

Mmusic апп-р цуцлах

 

Мессэжээр цуцлах

 
 

Mmusic апп ашиглан цуцлахдаа:

1. "Төлбөр" цэсийн “Цуцлах” хэсэгт дарна.

2. “Утасны дугаар” хэсэгт өөрийн дугаараа бичсэнээр 4 оронтой нэг удаагийн баталгаажуулах код мессэжээр илгээгдэх ба “Пин код” хэсэгт кодоо оруулж “Баталгаажуулах” дээр дарна.  

3. “Цуцлах” дээр дарж баталгаажуулна.

 

Зөвхөн Юнителийн дугаартай хэрэглэгчид 1460 тусгай дугаарт доорх харгалзах текстийг илгээж цуцлах боломжтой.

Дараа төлбөрт хэрэглэгч бол: OFF MMUSIC гэж бичээд 1460 тусгай дугаарт илгээж цуцална.
Урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгч бол: off1 гэж бичээд 1460 тусгай дугаарт илгээж цуцална.

U Brand-н хэрэглэгч бол: Mmusic апп-д хандан цуцлуулах боломжтой.

 
 
 

 

Санамж:

  • Mplus апп-г Android 5.0 болон iOS 12.0 хувилбараас дээш үйлдлийн системтэй гар утас болон таблетад суулган хэрэглэх боломжтой.
 

 

Зөвлөмж:

  • Mmusic апп-г татахдаа IOS гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • Mmusic апп-г татахдаа Android гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • Mmusic апп-г татахдаа Huawei гар утастай бол ЭНД дарж татаарай.