Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Таны мэдлэгт | Яагаад дата хурдан дуусдаг вэ?


Дата нь дараах түгээмэл тохиолддог шалтгаануудын улмаас зарцуулагдах магадлалтай.

Автоматаар апп шинэчлэх тохиргоо идэвхэжсэн тохиолдолд:

Гар утасны апп доторх ямар нэгэн цэс өөрчлөгдөх бүрд цаанаасаа байнга шинэчлэгдэж байдаг. Тэрхүү шинэ хувилбаруудыг бид тухай бүрд нь update хийж ашиглах боломжтой. Сүүлийн үеийн ухаалаг утаснууд дээр Appstore, Playstore-оос татсан aппууд нь автоматаар шинэчлэгдэх тохиргоотой болсон. Жишээ нь: Таны утсан дээр байгаа Facebook апп-ын шинэ хувилбар гарахад, автоматаар дата ашиглаж шинэчлэгдэнэ гэсэн үг.

Хэрэв тухайн апп том хэмжээтэй бол автоматаар шинэчлэх үйл явцад бүр л их дата зарцуулагдах магадлалтай.

 

Аппууд автоматаар шинэчлэгдэх тохиргоог унтраахыг хүсвэл доорх зааврын дагуу тохируулна уу. Доорх тохиргоог хийснээр зөвхөн WiFi-д холбогдсон үед апп-уудын шинэ хувилбар татагдах болно.


Android утастай бол:


1. "Apps" цэс рүү орох

2. Play Store

3. Menu

4. Settings

5. Auto-update apps

6."Auto-update apps over Wi-Fi only" тохиргоог сонгох


iPhone утастай бол:


1. Settings

2. iTunes & App store

3. Automatic downloads хэсгийг "off" болгох


Өндөр чанартай бичлэг, зураг үзсэн тохиолдолд:

Бидний үздэг бичлэгүүд гоё, чанартай, нягтшил сайтай харагдах тусам илүү их дата зарцуулдаг. Ухаалаг утас, таблетын дэлгэцийн чанар сайжирсны улмаас, тоглуулж байгаа бичлэгээ автоматаар сайн чанартайгаар тохируулчихдаг. Үүнээс болж, өмнө нь хэрэглэдэгтэйгээ адилхан бичлэг, зураг үзэж байгаа юм шиг боловч илүү их дата зарцуулагдсан байх магадлалтай.

Facebook-с өөр интернет хөтөч рүү дамжиж орох тохиолдолд:

Та өөрийн Фейсбүүкээр зураг, бичлэг үзэж байхдаа өөр сайт руу холбоосоор дамжин нэвтрэхэд тухайн сайтын хэмжээ, дэлгэцийн чанар, хурднаас хамаараад таны дата их зарцуулагдах магадлалтай байдаг.

Facebook дээрх бичлэгүүд автоматаар тоглогдох тохиргоотой тохиолдолд:

Фото зургаас илүү бичлэг үзэх дуртай болсон энэ үед, Facebook хүртэл видео бичлэгээ автоматаар тоглуулдаг тохиргоотой болсон. Үүгээр ч зогсохгүй хурдан интернеттэй байвал, маш богино хугацаанд бүх бичлэгийг датагаараа интернэтээс татаад авчихдаг. Энэ нь таны дата хэрэглээг өсгөж байгаа нэг шалтгаан байж болох юм. Хэрэв та Facebook-ээ үзэж байхад бичлэгүүд автоматаар тоглогддог бол Facebook-ийнхээ тохиргоо хэсгээс болиулах тохиргоо хийхийг санал болгож байна.


Facebook дээр автоматаар тоглогдож буй бичлэгийг зогсоох зааврыг доорх бичлэгээс үзнэ үү.