Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэх

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэх дараах мэдээлэлтэй танилцаарай.

Өөрийн нэр дээр дугаараа шилжүүлж авах давуу тал:

  • Төрийн үйлчилгээг цахимаар илүү хялбар авах /Жишээ нь: E-mongolia-с үйлчилгээ авах/
  • Юнителийн бүх төрлийн үйлчилгээг цаг алдалгүй авах
  • Зөвхөн танд зориулсан төрөл бүрийн урамшуулал авах боломжтой. Тухайлбал: 14-23 насны Юнителийн хэрэглэгчид дугаараа өөрийн нэр дээр шилжүүлээд U brand-д нэгдэн зөвхөн залууст зориулсан олон төрлийн нэмэлт урамшууллыг авах боломжтой.

Дараах төрлүүдээс сонгон дарж нэр шилжүүлэх заавартай танилцаарай.

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэг

Урьдчилсан төлбөрт дугаар

Юнител болон Гэр интернэтийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид онлайнаар нэр шилжүүлэг хийх боломжтой.

Доорх сувгуудаас өөрт тохирохыг сонгон нэр шилжүүлэг хийгээрэй.

Unitel вэбсайт

 

Салбар

 
 

1. Unitel вэбсайтын бүтээгдэхүүн - нэмэлт үйлчилгээ цэс рүү орно.

2. Нэр шилжүүлэг цэс рүү ороорой.

3. E-mongolia бүртгэл сонгон үргэлжлүүлэх хэсэгт дарна. 

4. Нэр шилжүүлэх хүсэлт илгээх хэсэгт дараарай.

5. Нэр шилжүүлэх дугаараа оруулаад хүсэлт илгээх дарна.

6. Хүлээн авагчийн буюу дугаар шилжүүлж өгөх хэрэглэгчийн регистрийн дугаарын сүүлийн 4 орныг оруулаад хадгалах хэсэгт дараарай.

7. Дугаар шилжүүлэх хүсэлт амжилттай хадгалагдана. 

8. Нэр шилжүүлэг амжилттай хийгдэж хүлээн авагчид шилжүүлэх зөвшөөрөл олгогдоно. 

 

Та өөрт ойр байрлах Юнителийн үйлчилгээний салбарт хандан нэр шилжүүлэг хийлгээрэй.

 

Санамж:

  • Зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд шилжүүлэн өгч буй тал нь биечлэн ирэх боломжгүй тохиолдолд  шилжүүлэн авч буй тал нь дангаараа, бичиг баримттайгаа үндсэн салбарт очиж хүсэлт өгөх ба хүсэлт өгснөөс хойш 90 хоногийн хугацаанд эзэмшигчийн маргаан гараагүй тохиолдолд эзэмших эрхийг шилжүүлнэ.
  • Unitel вэбсайт-р дугаарын нэр шилжүүлэхэд үнэ төлбөргүй.
  • Гэр интернэтийн урьдчилсан төлбөрт дугаар дээр нэр шилжүүлэг хийсний дараа суурин утасны дугаар устахгүй.
 
 
 

Дараа болон хосолсон төлбөрт дугаар

Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрт ойр байрлах үйлчлгээний салбарт хандан нэр шилжүүлэг хийлгэх боломжтой. 

 
 
 
 

Хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэх 

Нэр шилжүүлэг хийх гэж байгаа хүүхэд 8-аас дээш настай бол шилжүүлэг хийх боломжтой. Үйлчилгээ авах гэж байгаа хэрэглэгчид хамтдаа бичиг баримттайгаа (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх) үйлчилгээний салбарт хандана.

 
 

Байгууллагаас хувь хэрэглэгч рүү, хувь хэрэглэгчээс байгууллага руу нэр шилжүүлэх

Хувь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг байгууллага руу шилжүүлэх бол тухайн байгууллагаас хариуцсан мэргэжилтэн рүүгээ албан и-мэйл илгээж шилжүүлэх боломжтой.

Харин байгууллагын нэр дээр бүртгэлтэй дугаарыг хувь хэрэглэгч рүү шилжүүлэх бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Юнителийн үндсэн салбарт болон Сэнтрал Тауэр-ын 14 давхарт байгууллага хариуцсан ажилтантай уулзаж шилжүүлэх боломжтой.

  • Байгууллагын албан тоот 
  • Иргэний үнэмлэх /Гадаад паспорт, лавлагаа 45 хоногийн хугацаанд хүчинтэй/
 
 

Үнэ цэнтэй дугаарын шилжүүлэг

Үнэлгээтэй, үнэ цэнтэй дугаарын эзэмшигчийн нэрийг шилжүүлэх тохиолдолд шилжүүлэн авч буй болон өгч буй хоёр тал хоёулаа өөрсдийн биеэр, бичиг баримттайгаа үйлчилгээний үндсэн салбарт хандан шилжүүлэх боломжтой.

 
 

 

Санамж:

  • Нэр шилжүүлэхэд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай ба дугаарын ашигласан хугацаа болон бусад дагалдах эрхүүд устана.
 

 

Зөвлөгөө: 

  • Үйлчилгээний салбарын байршил харах бол ЭНД дараарай.