Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

И-мэйл хаягаа бүртгүүлэх заавар

Та дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон и-мэйл хаяг бүртгүүлэх заавартай танилцаарай.

Unitel апп-аар бүртгүүлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » И-мэйл хаяг Бүртгүүлэх » Танин баталгаажуулалт » Регистрийн дугаар » Мессэж-р нэг удаагийн код авах » Камер нээх » Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулж баталгаажуулах » И-мэйл хаяг бүртгэгдэнэ.

 
 

Unitel вэбсайтаар бүртгүүлэх заавар

1. Unitel.mn вэбсайт руу хандан, баруун дээд буланд байрлах "Нэвтрэх" хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дээр дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

3. “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсэгт дарна.

4. “И-мэйл хаяг” хэсгийн "Солих" дээр дарна.

5. Идэвхтэй ашигладаг и-мэйл хаяг, зурган кодоо оруулаад "Солих" дээр дарна.

6. Таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.

7. Та өөрийн и-мэйл хаягт ирсэн захидалын “Баталгаажуулах” хэсэгт дарна.

8. Хувь хүний мэдээлэл өгөх “Зөвшөөрлийн хуудас” хуудас гарах ба “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлэн “Үргэлжлүүлэх” дарна.

9. E-Mongolia бүртгэл “Сонгох” хэсэгт дарна.

10. E-Mongolia системээр нэвтэрч орох анхааруулах хэсэгт “Тийм” товч дарна. 

11. Нэвтрэх хэсэгт хувийн мэдээллийг оруулан “Нэвтрэх” товч дарна. /Банкны эрхээр нэтрэх боломжтой./

12. Амжилттай нэвтэрсний дараа 130092 дугаарт илгээх 6 оронтой баталгаажуулах код гарна.

13. Бүртгэлтэй дугаараасаа 130092 дугаарт 6 оронтой кодыг мессэжээр илгээнэ.

14. Баталгаажуулах код амжилттай илгээгдсэнээр өөрийн мэдээллийг өгөх зөвшөөрлийн хуудсанд “Зөвшөөрөх” дарж үргэлжлүүлнэ.

15. Зөвшөөрөх үйлдлийг хийснээр и-мэйл хаяг амжилттай бүртгэгдэнэ. 

16. И-мэйл хаяг амжилттай бүртгэгдсэн тухай мэдээлэл таны утасны дугаарт мессэжээр илгээгдэнэ. 

 
 

Мессэжээр бүртгүүлэх заавар

Юнителийн дугаараасаа тусгай дугаарт мессэж илгээн и-мэйл хаягаа хялбар бүртгүүлэх боломжтой.

1. Өөрийн дугаараасаа 1519 тусгай дугаарт идэвхтэй ашигладаг и-мэйл хаягийг бичиж илгээнэ. Таны бүртгүүлэхээр илгээсэн и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.

2. Таны и-мэйл хаягт Unitel-с ирсэн баталгаажуулах холбоос руу 24 цагийн дотор орж “Баталгаажуулах” товч дээр дарна.

3. Хувь хүний мэдээлэл өгөх “Зөвшөөрлийн хуудас” гарч ирэх ба “Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна” хэсгийг идэвхжүүлэн “Үргэлжлүүлэх” дээр дарна.

4. “E-Mongolia бүртгэл” хэсгийн “Сонгох” товч дээр дарна.

5. E-Mongolia системээр нэвтэрч орохыг анхааруулах хэсэгт “Тийм” товчийг дарна.

6. E-Mongolia системийн “Нэвтрэх” хэсэгт хувийн мэдээллээ оруулан “Нэвтрэх” товч дарна. /Банкны эрхээр нэвтрэх боломжтой./

7. Амжилттай нэвтэрсний дараа 130092 тусгай дугаарт илгээх 6 оронтой баталгаажуулах код гарч ирнэ.

8.  E-Mongolia-н бүртгэлтэй дугаараасаа 130092 дугаарт 6 оронтой кодыг мессэжээр илгээнэ.

9. Баталгаажуулах код амжилттай илгээгдсэний дараа өөрийн мэдээллийг өгөх зөвшөөрлийн хуудас гарч ирэх ба “Зөвшөөрөх” дээр дарж үргэлжлүүлнэ.

10. Таны дугаарын бүртгэлд и-мэйл хаяг амжилттай баталгаажсан тухай мэдээлэл харагдана. 

11. И-мэйл хаяг амжилттай бүртгэгдсэн тухай мэдээлэл таны дугаарт мессэжээр ирнэ. 

 

Үйлчилгээний салбар

Та өөрт ойр байрлах Юнителийн салбарт хандан и-мэйл хаягаа бүртгүүлэх боломжтой.

Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.