Сарын хэдний өдөр шинэ хэрэглэгч болохоос хамаарч дараах байдлаар төлбөр бодогдож, сарын суурь хураамж дагалдах эрх орно.
Жишээ нь: Шинэ хэрэглэгч 30.000₮-н багцтай дараа төлбөрт дугаар авахдаа
- Сарын 10-ны дотор багцын шинэ хэрэглэгч болсон бол тухайн багцын суурь хураамжийг бүтнээр нь тооцох ба сарын суурь хураамжид дагалдах хэрэглээг бүтэн хэрэглэнэ. Сарын суурь хураамж 30.000₮+НӨАТ
- Сарын 11-20-ны дотор багцын шинэ хэрэглэгч болсон бол тухайн багцын суурь хураамжийн 2/3-г төлөх ба сарын суурь хураамжид дагалдах хэрэглээний 2/3-г хэрэглэнэ. Сарын суурь хураамж 20.000₮+НӨАТ
- Сарын 21-31-ны дотор шинэ багцын хэрэглэгч болсон бол тухайн багцын суурь хураамжийн 1/3-г төлөх ба сарын суурь хураамжид дагалдах хэрэглээний 1/3-г хэрэглэнэ. Сарын суурь хураамж 10.000₮+НӨАТ
Санамж:
- Дээрх байдлаар сарын суурь хураамж бодогдохоос гадна нэмэлт хэрэглээнээс хамаараад төлбөр нэмэгдэх боломжтой.