Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Unitel вэбсайт-р дансны үлдэгдлээ яаж шалгах вэ? /Хосолсон төлбөрт/

Unitel вэбсайт руу нэвтэрч дансны үлдэгдлээ шалгах заавар: 

1. Unitel вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах "нэвтрэх хэсэг"-т дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа оруулснаар 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код гар утсанд тань ирэх бөгөөд тухайн кодоо баталгаажуулах код хэсэгт оруулан үргэлжлүүлэх хэсэгт дарж нэвтэрнэ.

3. Хэрэглээний мэдээлэл цэснээс дансны үлдэгдлээ шалгана.

Зөвлөгөө: 

  • Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.