Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Хаан банкны шинэ апп ашиглан төлбөрөө хэрхэн төлөх вэ? /Хосолсон төлбөрт/

Хаан банкны апп ашиглан төлбөр төлөх заавар:

1. Интернэт банкны эрхээр нэвтэрч орно.

2. Бусад цэс рүү орно.

3. Төлбөр цэс рүү орно.

4. Бусад төлбөр цэсний “Гар утас, сүлжээний төхөөрөмж” хэсэг рүү орно.

5. Юнител цэс рүү орно.

6. Юнител – дараа төлбөрт цэс рүү орно.

7. Төлбөрийн дүн, утасны дугаараа бичээд гүйлгээ хийх товч дарна.

8. Гүйлгээ хийх хэсгийг дарж, банкны нууц үгээ оруулаад төлбөрөө төлнө.

Санамж: 

  • Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 21-ний өдөр таны клип үйлчилгээ хаагдах ба гадагш залгах, гаднаас дуудлага хүлээн авах боломжгүй болно.
  • Дугаараа буруу болон дутуу бичсэн тохиолдолд гүйлгээ амжилтгүй болно. Мэдээллээ шалгуулах бол ажилтанд хандаж ажлын 3-5 хоногт шийдвэрлүүлэх боломжтой.

Зөвлөгөө: 

  • Байгууллагын хэрэглэгч бол ЭНД дарж заавар аваарай.
  • Төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт гар утасны дугаараа бичээрэй. Дэлгэрэнгүй заавар харах бол ЭНД дараарай.
  • Утасны дугаараа буруу бичсэн эсвэл өөр утга бичиж шилжүүлсэн бол ЭНД дарж ажилтантай холбогдоорой.