Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнимюзик үйлчилгээний тухай болон идэвхжүүлэх, цуцлах

Дараах Юнимюзик үйлчилгээний талаар болон үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд, идэвхжүүлэх, цуцлах, дуу татах гэх мэт ашиглах заавруудтай танилцаарай.

Юнимюзик үйлчилгээний тухай

Таны утас руу залгахад энгийн дуут дохионы оронд баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлуудтай холбоотой төрөл бүрийн дуу, шүлэг, мэндчилгээг сонсгох боломжтой үйлчилгээ юм.

 
 

Юнимюзик үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Дараах сувгуудаас өөрт тохирох сонголт дээр дарж заавартай танилцаарай.

Unitel вэбсайт

 

Мессэж

 

Автомат хариулагч буюу 1455

 

U-point

 
 

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна. 

 3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Юнимюзик” хэсэгт дарна.

5. “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар юнимюзик үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

 

Юнимюзик үйлчилгээг доорх зааврын дагуу харгалзах текстийг 1455 тусгай дугаарт мессэжээр илгээн идэвхжүүлнэ.

  • 1 өдрийн /70₮/ : On
  • 30 хоног /1'500₮/ : M1 
  • 90 хоног /4'000₮/ : M3 гэж бичээд 1455 тусгай дугаарт мессэж илгээнэ.
Хүсэлт Илгээх SMS SMS илгээх тусгай дугаар
Идэвхжүүлэх On 1455
Дуу хайх F гэж бичээд зай аваад дууны нэрээ бичих
Дуу татах дууны кодоо бичих
Дуу бэлэглэх G гэж бичээд дууны код зай аваад утасны дугаараа бичих
Сарын эрх бэлэглэх X гэж бичээд зай аваад бэлэглэх утасны дугаараа бичих
Бусдаар сарын эрх авхуулах S гэж бичээд зай аваад утасны дугаараа бичих
Бусдаар дуу авхуулах P гэж бичээд дууны код зай аваад утасны дугаараа бичих

Юнимюзик үйлчилгээг идэвхжүүлэх болон цуцлах дугаараасаа тусгай дугаарт залгана.

  • Үйлчилгээг идэвхжүүлэх: 1455 тусгай дугаарт залгаад 1 дээр дарж идэвхжүүлнэ.
  • Үйлчилгээг түр хаах: 1455 тусгай дугаарт залгаад 9 дээр дарж цуцална.

Нэмэлт үйлчилгээний кодыг 1415 тусгай дугаарт мессэжээр илгээнэ.

Багцын нэр 1415 дугаарт илгээх код Зарцуулах U-Point*
30 хоног UM1500 1'500 U-Point
90 хоног UM4000 4'000 U-Point
180 хоног UM5500 5'500 U-Point
365 хоног UM10000 10'000 U-Point
*U-Point /НӨАТ орсон дүн/

1415 тусгай дугаарт Nemelt гэж бичин мессежээр илгээж мэдээлэл авах боломжтой.

 
 
 

Юнимюзик үйлчилгээндээ дуу татах заавар

Юнимюзик үйлчилгээндээ дуу татах дараах аргууд дээр дарж заавартай танилцаарай.

  • 1 дууны үнэ - 600₮
  • Багц дууны үнэ - 1'000₮
  • 365 хоног дууны санд хадгалагдаад устана.
Мессэжээр дуу татах Дууныхаа кодыг бичээд 1455 дугаарт илгээнэ.
1455 дугаарт залгаж дуу татах

1455 дугаарт залгаад

1= Хит дуу

2= Шинэ дуу

3= Монгол дуу

4= Гадаад дуу

5= Бусад дуу

6= Багц дуу

7= Стиль гэсэн харгалзах тоонуудыг дарж дуугаа сонсоод 0 дээр дарж дуугаа татах боломжтой.

Код ашиглан дуугаа сонсож татаж авах

1. Мессэж илгээж дуу хайн дууныхаа кодыг мэдэж авах /ЭНД дарж сайтад хандан дууны кодоо мэдэж авах/

2. Та 1455 дугаарын араас дууныхаа кодыг шууд бичиж залгаад дуугаа сонсон татаж авах боломжтой.

Жишээ нь: Vandebo - Зуны орой /код нь 1140685/ кодоор сонсож татаж авах бол 14551140685 дугаар руу залгана. Хэрэв та энэ дуугаа татах бол дуугаа сонсож дуусаад зааврын дагуу 9 дээр дарж татаж авах ба дууны үнэ таны данснаас хасагдана.

Бусдын аяыг хуулан татаж авах Бусад хэрэглэгчдийн Юнимюзик дээрээ тавьсан дуу танд таалагдвал * товчийг дарахад л хангалттай. Тухайн хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа танд системээс мессэж ирэх бөгөөд мессэж ирсэн дугаар луу та OK гэсэн хариу илгээж уг дууг татаж авна.

 

Зөвлөгөө:

  • Юнимюзик дууны сантай танилцах бол ЭНД дараарай.
 
 
 

Юнимюзик үйлчилгээний тохиргоо

1455 тусгай дугаарт залган Юнимюзик үйлчилгээнээс татаж авсан дуунд дараах тохиргоог хийх боломжтой.

Үндсэн тохиргоо Татаж авсан дуу автоматаар үндсэн аяар сонгогдоно. Үндсэн тохиргооноос өөр ямар нэгэн тохиргоо хийгдээгүй бол татаж авсан дуунууд юнимюзик дээр ээлжилж тоглох болно.   1455 руу залгаж 2-1-2-1 гэсэн дарааллаар холбогдож тохируулна.
Цагийн тохиргоо Дуугаа өдөр бүрийн тодорхой цаг зааж өгч тохируулан өглөө, өдөр, үдэш өөр дуунуудыг тус тус тохируулах боломжтой. 1455 руу залгаж 2-1-2-3 гэсэн дарааллаар цагийн тохиргоог хийнэ.
Өдрийн тохиргоо Та дуундаа долоо хоног бүрийн тоглох өдрийг нь сонгож өгөх боломжтой. Жишээ нь: Ice Top - Baasan garag гэдэг дууг баасан гарагт тохируулж болно.  1455 руу залгаж 2-1-2-5 гэсэн дарааллаар тохиргоог хийнэ.
Бүлгийн болон залгагчийн тохиргоо Залгаж байгаа хүнээс хамаарч тоглох ая нь өөр өөр байхаар тохируулах боломжтой.  Жишээ нь: Ээждээ зориулж Жавхлан - ээжийн чанасан цай, найзууддаа зориулж наргиа дууг сонгож болно.  1455 руу залгаж 2-1-2-2 товчлуур дээр дарж тохиргоо хийнэ.
Өөрөө сонсож дуугаа устгах тохиргоо Өөрийн Юнимюзик дууны санд байгаа дууг сонсож байгаад устгах боломжтой. 1455 руу залгаж 2-1-1-2 гэсэн дарааллаар тохируулна.
 
 

Юнимюзик үйлчилгээг цуцлах заавар

Юнимюзик үйлчилгээг цуцлах дугаараасаа 1455 тусгай дугаарт Off эсвэл 0 гэсэн тоог мессэжээр илгээж цуцална.

Мөн www.unimusic.mn сайтад хандан цуцлах боломжтой.

 
 

Юнимюзик + Дуудлага хадгалах багц идэвхжүүлэх, цуцлах заавар

Дараа төлбөрт хэрэглэгч Unimusic + Дуудлага хадгалах багц /Үнэ - 2'500₮/ авах боломжтой.

  • Идэвхжүүлэхдээ: N1 гэж бичин -> 1442 дугаарт илгээнэ.
  • Цуцлахдаа: N1 OFF гэж бичин -> 1442 дугаарт илгээнэ.
 
 

 

Зөвлөгөө:

  • Юнимюзик дууны сантай танилцах бол ЭНД дараарай.