Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Дуудлага шилжүүлэх үйлчилгээний тухай болон идэвхжүүлэх, цуцлах

Дараах дуудлага шилжүүлэх үйлчилгээний талаар болон идэвхжүүлэх, цуцлах заавартай танилцаарай.

Дуудлага шилжүүлэх үйлчилгээний мэдээлэл

Дараа төлбөрт болон Урьдчилсан, Хосолсон төлбөрт бүх үйлчилгээний хэрэглэгч өөрийн дугаарт ирж буй дуудлагаа өөрийн хүссэн аль ч операторын дугаарт дуудлагаа шилжүүлэн хүлээн авах боломжтой үйлчилгээ юм. 

Дуудлага шилжүүлэх үйлчилгээ нь нэмэлт төлбөр, суурь хураамжгүй, таны ашиглаж буй дугаарын ярианы тарифаар тооцогдох ба та сүлжээндээ үнэгүй ярьдаг бол дуудлагаа Юнителийн дугаарт шилжүүлэн ашиглахад үнэгүй, харин бусад операторын дугаарт шилжүүлэн ашиглахад таны багцын минутаас хасагдах эсвэл задгай ярианы тарифаар тооцогдоно.

Дараах нөхцөлд дуудлага шилжүүлэх боломжтой:

  • Завгүй үед
  • Холбогдох боломжгүй үед
  • Хариу өгөөгүй үед
  • Дээрх бүх нөхцөлд

Таны үйлчилгээний эрх хаагдсан эсвэл дансандаа дуудлага хийх нэгжгүй болсон үед дуудлага шилжүүлэх үйлчилгээг ашиглах боломжгүйг анхаараарай.

 
 

Дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх заавар

1. Unitel.mn вэбсайт-д хандан баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна. 

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очих ба баталгаажуулах кодоо оруулаад “Үргэлжлүүлэх” дарна.

3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Дуудлага шилжүүлэг” дээр дарна.

5. Дуудлага шилжүүлэх нөхцөлөө сонгоод дугаараа оруулан “Идэвхжүүлэх” дээр дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар дуудлага шилжүүлэх үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

 
 

Дуудлага шилжүүлэх үйлчилгээг цуцлах заавар

1. Unitel.mn вэбсайт-д хандан баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна. 

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очих ба баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.

3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Дуудлага шилжүүлэг” дээр дарна.

5. “Үйлчилгээг цуцлах” дээр дарна.

6. Үйлчилгээг цуцлах бататгах асуултад “Тийм” дээр дарна.

7. Үйлчилгээ амжилттай цуцлагдсан мэдээлэл дараах байдлаар харагдана.