Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Мааз дуудлага үйлчилгээний тухай болон идэвхжүүлж ашиглах

Та дараах Мааз дуудлага үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд болон идэвхжүүлэх, ашиглах заавруудтай танилцаарай.

Та Монгол орон даяар үүрэн болон суурин сүлжээнд оператор харгалзахгүйгээр мааз дуудлага үйлчилгээг ашиглан дуудлага хийх боломжтой бөгөөд уг үйлчилгээг идэвхжүүлээд дуу хоолойгоо өөрчлөн өдөрт хэдэн ч удаа дуудлага хийх боломжтой.

Мааз дуудлага үйлчилгээг идэвхжүүлэх

Та мааз дуудлага үйлчилгээг бүтэн өдрийн турш идэвхжүүлсэн бол тухайн өдрийн 23 цаг 59 минутыг дуустал ашиглах боломжтой. 

Дараах сувгуудаас сонгон дарж Мааз дуудлага үйлчилгээг идэвхжүүлэх заавартай танилцаарай.

Unitel апп

 

Unitel вэбсайт

 

Мессэж

 

U-point

 
 

Мааз дуудлага үйлчилгээг мессэжээр идэвхжүүлэх заавар:

Багцын кодыг 444 дугаарт илгээн мааз дуудлага үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.

Багцын нэр 444 дугаарт илгээх код 1415 дугаарт илгээх код
Өдрөөр on /50₮/ -
7 хоног on7 /300₮/ MZ300 /300Upoint/
30 хоног on30 /1000₮/ MZ1000 /1000Upoint/

Unitel вэбсайт-д нэвтэрч мааз дуудлага үйлчилгээ идэвхжүүлэх заавар:

1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.

3. Үйлчилгээний тохиргоо хэсэгт дарна.

4. “Мааз дуудлага” хэсэгт дарна.

5. Үйлчилгээний хоногоо сонгон “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар мааз дуудлага үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » U-Point үйлчилгээ » Нэмэлт үйлчилгээ » Мааз дуудлага багцаа сонгох » U-Point ашиглах » Мааз дуудлага үйлчилгээ идэвхэжнэ.

Мессэжээр U-Point оноо ашиглан мааз дуудлага идэвхжүүлэх заавар:

  • Nemelt гэж бичин 1415 тусгай дугаар мессеж илгээж мэдээлэл авна.
  • Нэмэлт үйлчилгээний кодыг 1415 тусгай дугаарт мессэжээр илгээж үйлчилгээг идэвхжүүлнэ.

 

Багцын нэр 1415 дугаарт илгээх код Зарцуулах U-Point*
7 хоног MZ300 300 U-point
30 хоног MZ1000 1000 U-point

*U-Point /НӨАТ орсон дүн/

 
 
 
 

Мааз дуудлага үйлчилгээг ашиглах

Дуу хоолойгоо өөрчилж залгахдаа дуудлага хийх хэсэгтээ 444+утасны дугаараа бичээд залгана. 

  • Дуудлага хийх явцдаа 1-6 товч дээр даран хэдэн ч удаа дуу хоолойгоо өөрчлөх боломжтой. 
  • Харин дуудлага хийх явцдаа 0 товчийг дарснаар өөрийн хоолойг хувиргахгүйгээр ярих боломжтой.

Дуудлага хийхдээ дараах дуу хоолойгоос сонгон өөрчлөх боломжтой. 

  • Эрэгтэй хүний хоолой
  • Эмэгтэй хүний хоолой
  • Хүүхэлдэйн баатрын хоолой
  • Хааны хоолой
  • Мангасын хоолой
  • Нугасны хоолой
 
 

Мааз дуудлага үйлчилгээг цуцлах

Мааз дуудлага үйлчилгээг мессэжээр цуцлах заавар:

444 дугаарт Off гэж илгээн мааз дуудлага үйлчилгээг цуцлах боломжтой.

 
 

 

Санамж:

  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансандаа нэгжгүй тохиолдолд уг үйлчилгээг ашиглах боломжгүй.
  • Мааз дуудлага үйлчилгээг ашиглан дуудлага хийхдээ “Дугаар нууцлах” үйлчилгээг давхар ашиглах боломжгүй.
  • Дуудлага хүлээн авагч өөрт нь Мааз дуудлага үйлчилгээг ашигласан дуудлага ирж байгааг мэдэх боломжгүй.
 

 

Зөвлөгөө:

  • "Мааз" aпп татан авч, дуу хоолойгоо 12 янзаар өөрчлөн дуудлага хийх боломжтой.